Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сацын булангийн гүүр ашиглалтанд орлоо.

2015-09-22

Хөвсгөл аймгийн Рашаант сум, Сэлэнгэ мөрний Сацын булангийн 253.3 у/м шинэ гүүрийн ажилтай ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс танилцлаа. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийг нийслэл Улаанбаатартай холбох зорилгын дагуу Сацын булангийн гүүрийн ажлыг эхлүүлсэн. Хэдийгээр санхүүжилтийн хувьд асуудалтай байсан ч, гүүрийн ажлыг гүйцэтгэсэн “Эрдэнэ суварга” ХК-ийнхан ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өглөө. Хөгжлийн банкны санхүүжилтээр энэхүү гүүрийн ажлыг дуусгасан байна. Гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний дүн нь 5.86 тэрбум төгрөг аж.
Энэхүү гүүр ашиглалтад орсноор Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант чиглэлийн хатуу хучилттай автозам дээрх гүүртэй холбогдож Хөвсгөл аймаг хоёр маршрутаар Улаанбаатартай шууд холбогдох боломжтой болж буй юм. Гүйцэтгэгч компани болох “Эрдэнэ суварга” ХК нь гүүрийн чанарыг гурван жил хариуцан баталгаат хугацаа өгч байгаа аж. Тэд гүүрийн ажлыг хийхдээ ажилчдынхаа 80 гаруй хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлжээ. Орон нутгийнхны хувьд ч гүүр чанартай, сайхан болсон хэмээн ам сайтай байлаа. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ гүүрийн ашиглалтыг орон нутгийнхны анхааралд оруулж, хариуцуулах хэрэгтэй юм байна гэх саналыг гаргаж байсан юм. Өвөрхангай, Архангай, Хөвсгөлийн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх дотоодын болон гадаад жуулчид 400-800 км замыг дөтлөх юм. Ингээд бодохоор энэ гүүрээр зорчиж буй иргэдийн эдийн засагт ямар чухал нөлөө үзүүлж болох нь харагдаж байна.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%