Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хангайн бүсийн аймгууд туршлага солилцлоо.

2015-09-21

Хангайн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны "Хамтын ажиллагаа, тэргүүн туршлага" уулзалт зөвлөгөөн 2015.09.18-20 -ны өдрүүдэд Архангай аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Архангай, Орхон, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын ИТХ-ын ажлын албаны 70 гаруй хүн оролцсон уг арга хэмжээний хүрээнд хамтын ажиллагаа, тэргүүн туршлагаа солилцох уулзалт зөвлөгөөн, спортын тэмцээн, Цэцэрлэг хот, түүний бүтээн байгуулалтын ажилтай танилцах аялал зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд олон байсан бөгөөд аймаг бүр өөр өөрийн онцлог, давуу талаа үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж буй нь харагдаж байлаа. Ирэх жил зохион байгуулагдах уг уулзалт зөвлөгөөнийг Баянхонгор аймаг зохион байгуулахаар болсон байна. Уг арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулсан Архангай аймгийн ИТХ-ын ажлын албаны нийт хамт олонд талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%