Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Архив албан хэрэг хөтлөлтийн шалгалт Хөвсгөл аймагт ажиллалаа.

2015-09-11

Хөвсгөл аймагт төрийн албаны архив, албан хэрэг хөтлөлтийн байдалд хяналт дүн шинжилгээг шинжээч, байцаагч нар 3 өдөр ажиллалаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орон нутаг хөгжлийн газрын шинжээч Оюун, Хяналт шинжилгээний үнэлгээ дотоод аудитын газрын дарга Энхбаяр, Архивын ерөнхий газрын улсын хяналтын байцаагч Оюунсүрэн, Үндэсний төв архивын түүхийн баримтын эрхлэгч Байгальмаа тэргүүтэй албаны хүмүүс ажилласан юм.

Хяналтаар төрийн албаны стандартын хэрэгжилт, төрийн албаныхан бичиг баримттай хэрхэн харьцдаг болох, архив бичиг хэргийн ажилтнуудын үйл ажиллагааг шалгаж дүн шинжилгээ хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд шалгалтын баг Мөрөн сумын төрийн байгууллагууд болон Хатгал, Алаг-Эрдэнэ сумдад ажиллалаа. Тус үзлэгээр Хөвсгөл аймгийн төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, ажлын зохион байгуулалтаар хангалттай сайн буюу 88,5% тай дүгнэгдлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%