Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

2015-09-10

лс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр өнөөдөр тохиож байна. Өнгөрсөн түүхийн хар дурсамж болон үлдсэн уг эмгэнэлт үйл явдлын өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гар, үр хүүхдүүдэд хандаж орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан үг хэлсэн байна. Мөн цаг үеийн асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өглөө. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Скай, Лха, Мөрөн телевизүүдээр хүлээн авч үзээрэй.

Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийн өдөрт хэлсэн үг.

2015.09.10 
Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан уг хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, ойр дотны хэн бүхэнд энэхүү өдрийн мэндийг хүргэж амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ өдөр Монголын төр, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн олон мянган иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэж, хэлмэгдлийн хор уршгийг олон түмэнд ойлгуулж таниулах хамгийн гол нь түүхийн тэр хар толбо болсон бусармаг үйлдэл давтагдахаас сэргийлэхэд чиглэгдсэн тодорхой ажил зохион байгуулж, хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажил дуусах шатандаа орж байгаа хэдий ч хараахан цагаатгагдаагүй цөөнгүй хүмүүс үлдсэн байх магадлал бас байдаг юм.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, түүний ажлын алба Тагнуулын Ерөнхий газар, төв, орон нутгийн архивууд, шүүх, прокурорын архивуудтай шалгагдаж цагаатгагдаагүй хэрэг байгаа эсэхийг эцэслэн нягталж шалгах ажлыг зориуд тусгайлан гүйцэтгэж байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос ажлын хэсэг гаргаж аймгийн архивтай хамтран улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд цагаатгагдаагүй 7 хүний материалыг Улсын комисст явуулаад байна.

Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс хойш 2015 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 31,1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь албан ёсоор тогтоогдож цагаатгагдан нэр төр нь сэргээгдээд байна.

Улсын Их Хурлаас 1998 онд батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөдөд аймгийн хэмжээнд нийт 980 хүнд 910,0 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговрыг төрөөс олгоод байна.

Мөн орон нутгийн төр захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссын зүгээс хэлмэгдсэн иргэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, тэдний ар гэрийнхэнээс гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламж, мөнгөн тэтгэмжийг олгож өгсөн байна.

Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулж Гандан Даржаалин хийдийн дэргэд Улс төрийн хилс хэрэгт Хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх “Суврагыг” босголоо.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулж аймгийн Цагаатгалын салбар комисс, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоотой хамтран Рашаант суманд хэлмэгдэгсдийн олноор нь хороосон газарт “Дурсгалын самбар” босгох ажлыг саяхан хийж нээлтийн ажиллагааг хийлээ.

Өнөөгийн мөрдөгдөж буй хуулийн үйлчлэх хугацааг сунгуулах шаардлага үндэслэлийг гаргаж хугацааг сунгуулах тухай хуулийн төслийг 2014 оны эцэст боловсруулж УИХ-д өргөн бариад байна.

Өнгөрсөн түүхийн бараан өнгө болсон гунигт явдлыг дахин давтахгүй байхын төлөө улс төрчид, төрийн албан тушаалтан жирийн иргэд хэн бүхэн хичээн ажиллаж эв эеийг эрхэмлэх учиртай.

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН
ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%