Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Гэр хорооллын багийн айл өрхүүдийг нэгдсэн журмаар хаягжуулна

2015-08-20

    Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хийгдэх ажлуудад зарим багуудыг хаягжуулах ажил багтсан. Уг ажлыг “Батханжаргалант” ХХК гүйцэтгэхээр тендерт шалгарсан юм. Гүйцэтгэгч компани Дархан сумын 1,2,3,6,7,13,15, Малчин багийн айл өрхүүдийн нийт 8404 хаалганы хаяг, 1016 хашааны хаягийг үйлдвэрлэж байна. Хаягны хувьд шинээр мөрдөгдөж байгаа 5283/2014 стандартын дагуу нар, салхи, бороо гээд байгалийн нөлөөнд гандаж зэврэхгүйн дээр харанхуйд тод гэрэлтэж харагдах зэрэг олон давуу талтайгаар хийгдэж байгааг гүйцэтгэгч компанийхан Дархан сумын Засаг даргын орлогчид танилцууллаа. 


     Мөн үйлдвэрлэлийн ажил 85 хувьтай явж байгаа, ирэх 7 хоногт нэгдсэн журмаар хадаж тогтоох ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа гэв. Хаяг байршил тодорхойгүйгээс зарим тохиолдолд иргэдэд түргэн тусламж, онцгой байдлын албаныханаас авхуулаад төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэл учирдаг. Харин энэ мэт асуудлыг арилгахад хаягжилтын ажил үр дүнгээ үзүүлэх учиртай.

Эх сурвалж: http://www.darkhan.mn/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%