Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БНЧех улс болон Монгол улсын хамтын ажиллагааны хүрээнд "Усан хангамжийн менежментийг хөгжүүлэх" төсөл хэрэгжиж байна

2015-08-19

      БНЧУ болон Монгол улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын усан хангамжийн менежментийг хөгжүүлэх, үндсэн үе шат" төслийн хэрэгжилтийн талаар өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар Мөрөн сумын засаг дарга Ц.Гансүх, УСНААК-ын захирал Ж.Магсаржав болон Луциэ Худа /Чехийн хөгжлийн агентлаг/ , Франтишек Зоухар /Чехийн хөгжлийн агентлаг/, Ж.Лхагвадулам /Монгол улс дахь Чех улсын элчин сайдын яам/ Ийржи Пиштора /Чехийн хөгжлийн агентлагийн хөндлөнгийн шинжээч/, П.Амаржаргал /Чехийн хөгжлийн агентлагийн консерциумын төлөөлөгч/ нарыг хүлээн авч уулзлаа. Энэхүү төсөл нь 2013-2016 оны хооронд хэрэгжиж байгаа бөгөөд төслийн гэрээнд зааснаар БНЧУ болон Монгол улсын талууд төсөлд хөрөнгө оруулах замаар төслийг санхүүжүүлж байгаа юм байна.  Төслийн ихэнх хэсэг нь хуваарийн явагдаж байгаа ч Монгол улсын зүгээс санхүүжилт хугацаандаа хийгдээгүйн улмаас төсөл амжилттай хэрэгжихэд хүндрэл учирч байна. Иймээс цаашид төслийн хэрэгжилтийг хангаж ажиллах арга замын талаар зөвлөлдөж, дараах зүйлс дээр санал нэгдлээ. Үүнд:
  • Хэвийн ажиллагаатай ундны усны хангамж болон улмаар төслийг амжилттай хэрэгжүүлэх нь нэн чухал тэргүүнд тавигдах асуудал юм.
  • Төслийн бүхий л хэсгийг 2016 оны эцэс гэхэд дуусгах.
  • Төслийн Монгол талд шаардагдах хөрөнгийг 2016 оны төсөвт оруулахын тулд Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас аймгийн ИТХ-д цаг алдалгүй хүсэлт гаргах.
  • Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар уг асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлэх бөгөөд 2016 оны төсөвт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдүүлэхийг зорилго болгон ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%