Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын даргын баяр наадмын мэндчилгээ.

2015-07-09

Монгол наадмын сүр жавхаанд золбоо хийморь нь сэргэж, хөөр баяраар бялхсан Хөвсгөл нутгийн иргэд ээ.

Монгол түмний төрт ёсоо хүндэтгэн тэмдэглэдэг Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярын халуун мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Үндэсний их баяр наадам бол эцэг өвгөдөөс зуун зууныг улбаалан  ирсэн нүүдэлчин их соёлын минь нэгэн хэсэг төдийгүй ХХ зууны эхэнд бидний өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаа урсган тэмцэж олж авсан эх орон, тусгаар тогтнолын ач холбогдол, үнэ цэнийг мэдүүлж байдаг Монгол түмний хамгийн сайхан баяруудын нэг билээ. Жил жилийн наадмын адил энэ жилийн наадам өнгө жавхаа, үзэмж төгөлдөр сайхан эхэлж байна.

Хүн малын зоо тэнийж нар хур тэгширсэн энэхүү сайхан өдрүүдэд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын түүхт 90 жил, Цагааннуур сумын 30 жилийн ой болон Арбулаг, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Рашаант сумдын маань эрдмийн уурхай болсон сургуулиудийн тэгш ой тохиож байна. Эдгээр сумдын нийт иргэд, төгсөгчдөд баярын халуун мэндийг аймгийн ИТХ-ын болон хувиасаа хүргэж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Аймаг орон маань хөгжил дэвшлийн төлөө дэвшин тэмүүлж бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд ид хийгдэж байна. Хөвсгөлчүүд бид эв эеийг хичээж үзэсгэлэнт байгаль, хөдөлмөрч ард түмний өлгий болсон хоймор сайхан нутгаа хөгжүүлэх их үйлсийн төлөө гар, бие сэтгэл нийлэн ажиллаж нийтийн эрх ашгийг цөөнхийн эрх ашгаас дээгүүр тавьж бүтээсэн амжилтаа бататгаж өнөөдрөөс илүү ирээдүйн төлөө хамтдаа хөл нийлүүлэн алхах хэрэгцээ шаардлага тулгараад байна. Наадмын дараа намар гэсэн үгийг санаж мичин жилийн босгон дээр өвлийг өнтэй давах бэлтгэлийг эртнээс хангаж хадлан тариа, малынхаа тарга тэвээргийг авхуулахад онцгой анхаарахыг та бүхнээсээ хүсье.

Эрх чөлөөт, тусгаар тогтносон их Монгол улсын хүндэт иргэн болсон нийт ард түмэндээ болон уудам дэлгэр эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Хөвсгөлчүүддээ Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэж хотол олноороо  сэтгэл тэнүүн сайхан наадахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Төрт ёс түүхэн уламжлалаа хүндэтгэн

Агуу их өв соёл ёс заншлаа дээдлэн

Амжилт бүтээл, ашдын ерөөл дүүрэн сайхан наадаарай.

 

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%