Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Газрын зохион байгуулалт, олголттой холбоотой аудитын дүгнэлтийг танилцууллаа.

2015-07-08

Аймгийн аудитын газраас Мөрөн сумын газар зохион байгуулалт, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар олголт, олгосон газрыг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхэд аудитын шалгалт хийсэн дүгнэлтийг өчигдөр танилцууллаа. Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, Засаг дарга А.Эрдэнэбаатар, Мөрөн сумын засаг дарга Гансүх,  Аудитын газрын хамт олон болон Мөрөн сумын ЗДТГ-н холбогдох ажилтнууд, ГХБХБГ-ын тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо. Шалгалтаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар газар олгох, төлөвлөгөөнд тусгагдсанаас өөр зориулалтаар газар олгох, олгосон газрын хэмжээ зөрөх, инженерийн шугам сүлжээ бүхий газруудад төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр газар олгосон зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Мөн анх авсан газраас өөр зориулалтаар ашиглах, төрийн байгууллагын эзэмшил газраас хууль зөрчин иргэн, ААН-д газар олгосон зэрэг зөрчлүүд байгааг хэлж байсан ба иргэн ААН-с газар ашигласны төлбөрийг аймгийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх ажил муу явагдаж байгаа бөгөөд нийт 48.0 сая төгрөгийг татан төвлөрүүлэх акт тавьж талаар аудитын газраас мэдэгдлээ. Засаг дарга А.Эрдэнэбаатар: аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх боломж эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан боломжгүй болсон. Иймд мөрийн хөтөлбөрийг хувийн хэвшил, иргэн ААН-н оролцоонд тулгуурлах хийхээс өөр аргагүй болж байна. Нийтийн эрх ашигт нийцсэн бүтээн байгуулалтыг дэмжих үүднээс зарим газарт газрын асуудлыг шийдвэрлэж буй тохиолдол байгаа. Тухайлбал 9-р хороонд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн. Мөн газын шатахуун түгээх станц, 3D кино театр зэргийг өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэх хүсэлтээ илэрхийлсэн газрууд байгааг дэмжиж буй гэдгээ илэрхийлж байна цааашид ч мөн олон нийтийн эрэлт хэрэгцээ, эрх ашигт нийцсэн бүтээн байгуулалтын ажлыг өөрийн зүгээс дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. ИТХ-ын дарга Т.Болдбаатар: өмнөх жилүүдэд ч мөн олон удаа яригдаж байсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлуулах, мөрдөх талаарх асуудлыг ГХБХБГазар анхаарахгүй, үл тоож ирсэн нь өнөөгийн хүндрэл бэрхшээлийн эхлэл болж байна. Мэргэжлийн эксперт, шинжээчдийн дүгнэлтгүй хэсэгчилсэн төлөвлөлт нэрийн доор газар олголтыг нэгдсэн бодлогогүй явуулж ирсэн, аймаг өөрөө ерөнхий архитекторгүй олон жил болсон зэрэг нь үүний гол шалтгаан цаашид энэ алдааг давтахгүй байх хэрэгтэйг санууллаа. Аймгийн ерөнхий аудитор Г.Оюунгэрэл төрийн аудитын байгууллага бол амьдралд нийцсэн эсэхэд бус хуульд нийцэж буй эсэхэд дүгнэлт гаргаж зөвлөмж шаардлага хүргүүлдэг байгууллага. Иймд дээрхи нийтлэг зөрчлийг арилгах, давтахгүй байх шаардлагыг тавьж  гэм буруутай, хариуцлага алдсан албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцох талаар хүсэлтээ хүргүүлэх болно гэдгийг хэллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%