Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Ерөнхий сайд аймгуудтай цахим хурал хийлээ.

2015-07-06

МУ-ын ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, засаг даргын орлогч М.Очирхуяг, ТГ-ын дарга Д.Төмөрбаатар болон хэлтэс агентлагын дарга, мэргэжилтнүүд оролцлоо. Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, болон цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.
Энэ жил 9 аймаг хэвийн зуншлагатай, 12 аймгийн 166 сум гантай болон гандуу байгаа ажээ. Мөн энэ жил олон жилийн дунджаас 1-2,5 градусаар илүү халж байгаа бөгөөд энэ сарл ихэнхи нутгаар халуун байх төлөвтэй байгаа бөгөөд намрын эхэн сард нойтон цас унах талаар цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлсэн байна. Ерөнхий сад ойтой аймаг сумдыг 7 сард багтааж ойгоо тэмдэглэх, аймгуудын засаг дарга нарыг наадмаас хойш 7 хоногт багтаж амрах, сумд, хэлтэс, газар агентлагийн дарга нарыг ажил цалгардуулахгүйгээр ээлжилж амрахыг үүрэгдлээ. Мөн сургууль цэцэрлэгүүдийн засварын ажилд хяналт тавьж чанар, үр дүнд анхаарах,  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвс тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх, өвөлжөө бууцаа засч сэлбэх ажлыг төлөвлөгөө, хуваарь гарган эзэнд хариуцуулж хийх үүргийг мөн өглөө. Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар түлш эрчим хүчний сайд Зоригтод аймгийн дулааны цахилгаан станц батлагдсан зураг төслийн дагуу хийгдээгүйгээс хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсч байгаа, захилагч талын болон авторын зургаас өөрөөр хийгдсэнээс шалтгаалан автоматаар хийгдэх ёстой үйлдлүүдийг гар ажиллагаатай, хүний хүчээр хийж буй нь хэвийн  ажиллах боломжийг хязгаарлаж өвөлжилтөд хүндрэл үүсгэж болзошгүй байгааг анхааралдаа авч ажиллахыг хүслээ. Олон жил дамжин барилгын ажил нь явагдсан дулааны цахилгаан станц өнгөрсөн жилээс ажиллаж эхэлсэн боловч бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдээгүй, үйл ажиллагаа нь өнгөрсөн жил хэд хэдэн удаа доголдож байсан бөгөөд тус станцыг одоо хүртэл улсын комисс хүлээж аваагүй зэрэг нь томоохон асуудал болоод байгаа билээ. Энэ талаар аймгийн ИТХ-ын даргын хүсэлтийг хүлээн авч наадмын дараа тусгай комисс томилж ажиллуулахаа салбарын сайд Зоригт амаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%