Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫ ТОХИЖИЛТЫН АЖИЛ ДУУСЧ БАЙНА.

2015-07-03

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар  хуралдаанаар Иргэд, хүүхэд багачуудад байгаль дэлхийгээ хайрлах үзэл төлөвшүүлэх, хайрханыг ойжуулах зэрэг иргэдийн оролцоотой бүтээлч ажил өрнүүлэх зорилготойгоор дүүргийн Төрийн тусгай хамгаалалттай Чингэлтэй хайрханыг тайх их тахилгыг 5 жилд, бага тахилгыг  2 жилд 1 удаа тайж тахих дэг жаяг тогтоох талаар хэлэлцэн журам баталсан.
Ийнхүү дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар, иргэдийн  оролцоотойгоор  Чингэлтэй хайрханы овооны орчмыг сэргээн засварлаж, сүсэгтэн, иргэд  овоонд   хүрэх замыг чулуугаар тэгшлэн   тохижуулах ажил дуусах шатандаа орж байна.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдийг төлөөлж овооны орчинд хийгдэж буй байгалийн нөхөн сэргээлтийн тохижилтын ажилтай танилцлаа.
Чингэлтэй хайрханы Их тахилгыг ирэх намрын эхэн сард  хийхээр төлөвлөөд  байна.

















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%