Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Эв модны наадам болж өнгөрлөө.

2015-07-01

Эв модны наадам Буриад улсын Түнкенд 6 сарын 27-28 өдрүүдэд боллоо. Бүгд найрамдах Буриад улсын Түнкэн, Ахын аймаг, Хөвсгөл аймгийн Ханх сум ээлжлэн зохион байгуулдаг “Эв модны наадам”, Буриадын үндэсний баяр “Сур харваан” наадамтай хамтатган Тункены Кыренд амжилттай болж өнгөрлөө.
“Сур харваан” Баярын арга хэмжээнд Буриадын Түнкэн, Ахын аймаг, Эрхүү мужийн район, хот тосгодоос 1500 гаруй хүн оролцлоо. Монгол улсыг төлөөлж Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Г.Төмөрбаатар, СТСХ-ийн дарга Г.Сувд, Ханх сумын Засаг дарга н.Дамдин нарын 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцсон байна.
Уг наадмын үеэр эрийн гурван наадам, хөл бөмбөг, гар бөмбөг, хөнгөн атлетик, буриад барилдаан зэрэг олон төрлийн спортын тэмцээн зохион байгуулагдлаа. Мөн задгай театрт Монгол, Буриадын хамтарсан уран сайханчид наадамчин олонд өөрсдийн урлагийн тоглолтоо үзүүлж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Энэ жилийн Эв модны наадмыг Аугаа их эх орны дайны 70 жилийн ойтой хамтатган тэмдэглэн өнгөрүүлж байгааг зохион байгуулагчид онцолж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%