Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын 6-р сарын ажлын мэдээ.

2015-07-01

Description: D:\Аймгийн ИТХурал\ITH LOGO.tifАЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ НУТГИЙН УДИРДЛАГА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН 06 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ:

 

Нэг. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, түүний ажлын албаны хийсэн ажлын талаар  

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр аймгийнИТХ-ын Иргэний танхим”-д болж дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Үүнд:

1.  “Хөвсгөл Эрчим Хүч” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, Компанийн 2014 оны үйл ажиллагааны тайлан

Асуудал оруулах: Л.Батхүү-“Хөвсгөл Эрчим Хүч” ХХК-ийн ТУЗ-ийн дарга

                     М.Пүрэвсүрэн- “Хөвсгөл Эрчим Хүч” ХХК-ийн гүйцэтгэх

                                                                  захирал

2. “Хөвсгөл Эрчим Хүч” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2015 оны төсөв батлах тухай

Асуудал оруулах: Л.Батхүү-“Хөвсгөл Эрчим Хүч” ХХК-ийн ТУЗ-ийн дарга

 

3. “Хөвсгөл Дулаан” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, Компанийн 2014 оны үйл ажиллагааны тайлан

Асуудал оруулах: Д.Лхагвасүрэн-“Хөвсгөл Дулаан” ХХК-ийн ТУЗ-ийн дарга

                     Ч.Хуншагай- “Хөвсгөл Дулаан” ХХК-ийн гүйцэтгэх

                                                                  захирал

4. “Хөвсгөл Дулаан” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2015 оны төсөв батлах тухай

Асуудал оруулах: Д.Лхагвасүрэн “Хөвсгөл Дулаан” ХХК-ийн ТУЗ-ийн дарга

5. “Хөвсгөл Дулаан” ХХК-ийн үндсэн хөрөнгө актлах, худалдах тухай

Асуудал оруулах: Д.Лхагвасүрэн- аймгийн ИТХ-ын ажлын албаны Төсөв   

                                    санхүү, үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтсийн дарга

6. “Хөвсгөл Эрчим Хүч” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг томилох тухай

            санхүү, үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтсийн дарга

7.  Хөвсгөл Дулаан” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг томилох тухай

Асуудал оруулах: Д.Лхагвасүрэн- аймгийн ИТХ-ын ажлын албаны Төсөв санхүү,

                                    үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтсийн дарга

8.  Үндсэн хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах тухай

Асуудал оруулах: Д.Лхагвасүрэн- аймгийн ИТХ-ын ажлын албаны Төсөв

                                   санхүү, үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтсийн дарга,

9. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

           Асуудал оруулах: Д.Лхагвасүрэн- аймгийн ИТХ-ын ажлын албаны Төсөв

                                                     санхүү, үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтсийн дарга

10. Хороо байгуулах тухай

            Асуудал оруулах: Г.Төмөрбаатар-аймгийн ЗДТГ-ын дарга

11. Усны аюулгүй байдлын хөтөлбөр батлах тухай

Асуудал оруулах: Г.Төмөрбаатар-аймгийн ЗДТГ-ын дарга

12. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолын хэрэгжилт

            Асуудал оруулах: Г.Гандэлгэр-аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга

13.  Үйлдвэржүүлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн тухай

            Асуудал оруулах: Х.Ган-Очир-аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга

14. Ахуйн үйлчилгээг дэмжих дэд хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн тухай

            Асуудал оруулах: Х.Ган-Очир-аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга

15. Хөвсгөл аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөний тухай

            Асуудал оруулах: Р.Жаргалсайхан-аймгийн БОАЖГ-ын дарга

                                         Х.Дашдэндэв-аймгийн БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн

16. Эрүүл мэндийн байгууллагуудын ус ариун цэврийн нөхцлийг сайжруулах аймгийн хөтөлбөр батлах тухай

Асуудал оруулах: Ж.Ганболд-аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга

17. Ой тэмдэглэх тухай

            Асуудал оруулах: Ж.Ганболд-аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга

18. Журамд өөрчлөлт оруулах тухай

            Асуудал оруулах: Г.Гандэлгэр-аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга

19. Уриалга дэмжих тухай

            Асуудал оруулах: Г.Гандэлгэр-аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга

20. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай

            Асуудал оруулах: Х.Цэнд-Аюуш-аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга

21. Аймгийн баяр наадам зохион байгуулах хороо байгуулах тухай

            Асуудал оруулах: Г.Төмөрбаатар-аймгийн ЗДТГ-ын дарга

 

Мөн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр аймгийн ИТХ-ын Иргэний танхим”-д болж дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Үүнд:

1.  Уриалга дэмжих тухай

2.  Журам шинэчлэн батлах тухай

3. Сумуудын эрүүл мэндийн байгууламжуудын усан хангамжийг сайжруулах хөтөлбөр батлах тухай

4. Ан агнуурын тоо хэмжээний дээд хязгаар батлах тухай

5. “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын баримт бичгийн биелэлт, үр дүнгийн тухай

6. “Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн” гүйцэтгэлийн  аудитын тайлан

7. "Орон нутгийн хөгжлийн сангийн 2014 оны зарцуулалтын байдал"

8. Хатгал тосгоныг сум болгох талаар иргэдээс авсан саналын тухай

9. Одон медалиар шагнуулах санал өргөн мэдүүлэх тухай

10. Нэрэмжит болгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж тогтоол, тэмдэглэлийг гарган, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж ажиллалаа. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр холбогдох хэлтэс, агентлагуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлтүүдийг гаргуулан хуралд танилцууллаа.

Хөвсгөл аймаг "Хүүхдэд ээлтэй аймаг" болох зорилтын хүрээнд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс аялуулж буй Хүүхдэд ээлтэй аяны туг, цом, дэвтэр аялуулах аяны хүрээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар санаачлан өөрийн тойргийн амьдралын боломж тааруу, хичээл сурлага, урлаг спортын амжилт гаргасан нэг хүүхдийг Хүүхдийн зусланд амраах санаачлагыг гаргасан билээ. Энэ санаачлагын хүрээнд Хүүхдийн "Уран дөш" зуслангийн 2-р ээлжинд 06 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Болдбаатар Ц.Буяннэмэх, М.Ганболд, С.Батсуурь, Д.Эрдэнэтуяа, Б.Мянганбаяр, Тогтохдэмбэрэл, Г.Энхболд, Зоригт, П.Отгон-Очир, Д.Цэцгээ, М.Энхдалай, М.Очирхуяг, О.Баатар, Д.Пүрэвдорж, Д.Эрдэнэбаатар, Д.Батбаяр, Б.Эрдэнбаатар нар тус аяныг дэмжин өөрийн тойргийн хүүхдүүдийг хувийн зардлаар амраалаа.

Монголын нутгийн удирдлагын холбоо, НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлагаас “Нутгийн өөрөө удирдах байгууллагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтыг аймаг, сумдын эмэгтэй төлөөлөгчдөд 2015 оны 06 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд,  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын манлайлал” сэдэвт сургалтыг сумдын ИТХ-ын тэргүүлэгчид, Нарийн бичгийн дарга нарыг хамруулан 2015 оны 06 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аймгийн ИТХ-ын санхүүгийн болон, өмчийн тайланг Төрийн болон орон нутгийн удирдлагыг мэдээлэлжүүлэх системд шивж, бүртгэлжүүллээ.

 

Гурав. Аймгийн ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

 ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын талаар

 

Аймгийн ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүдийг үнэмлэхжүүллээ. Гишүүдийн ажил үүргийн хуваарийг хүргүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай ажиллах талаар аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн даргын албан бичгийг хүргүүлэв.

Аймгийн Татварын хэлтсийн албан хаагчид Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд сургалт мэдээллийг хийлээ. Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн гишүүд 06 сарын 22-28-ны хүртэл хугацаанд багуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцооний талаар болон холбогдох хууль тогтоомжийг сурталчилан ажиллаа.

Мөрөн сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗөвлөлтэй хамтран Мөрөн сумын багуудад ажиллах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Хууль зүйн яаманд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын 2015 оны эхний хагас жилийн тайланг нэгтгэн хүргүүллээ.

 

-------------------ooOoo-----------------

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%