Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УС ЗӨӨВРИЙН МАШИНЫ ЖОЛООЧ НАРЫГ ШАГНАЛАА

2015-06-30

Авто тээврийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг дарга Д.Ганболдын захирамжаар Ус сувгийн удирдах газрын Ус зөөврийн авто баазын дүүргийн гэр хорооллын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад зөөврийн ус түгээх үйлчилгээ үзүүлдэг зөөврийн авто машины жолооч нарыг шагналаа.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал  "Чандмань" одонгоор 3 ,  дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”, Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”- 6 хүнийг тус тус шагнасан юм.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал  "Чандмань" одонгоор Н.Мөнх-Очир, Т.Алтангэрэл, Ө.Бат-Амгалан,  дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар Б.Эрдэнэбилэг, Г.Чулуунбаатар, Б.Цогоо, Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр Г.Сүхбаатар, Л.Алтантүрүү, И.Майдар нар шагнууллаа.
Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат,  Засаг даргын Тамгын Газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж нар гардуулж өглөө. 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%