Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Иргэний танхимын 10 ажилтан мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж байна

2015-07-01

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ өнөөдөр MKIT сургалтын төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монгол Солонгосын Мэдээлэл технологи, харилцаа хөгжлийн холбооны Ерөнхий захирал Хуан Ин Гюү, Хангүг Их сургуулийн Доктор, профессор Ким Бунгчо, Гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр, сургалтын төвийн менежер А.Амарсанаа, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл технологийн ажилтан Б.Лхагваням  нар оролцлоо.

Чингэлтэй дүүрэг нь MKIT сургалтын төвтэй хамтран дүүргийн 170 гаруй мянган иргэн, 200 албан байгууллага, 4000 төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн албан хаагчдын мэдээлэл технологийн боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, Холбооноос бэлтгэгдсэн боловсон хүчнийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллах Санамж бичиг байгуулан ажиллаж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хэлэхдээ, MKIT сургалтын төвийн сургалтад эхний ээлжинд иргэдтэй өдөр тутам харьцдаг Иргэний танхимын 10 ажилтан мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж байгаа.
Цаашид төрийн албаны үйлчилгээг иргэдэд хүргэдэг дүүргийнхээ төрийн албан хаагчдыг, цаашлаад иргэдийнхээ төлөөллийг энэхүү сургалтад тасралтгүй хамруулах болно гэсэн юм. Мөн Чингэлтэй дүүрэг 19 хороотой, 6 нь төвийн хороо, үлдсэн 13 нь гэрийн  хороололд байдаг. Тиймээс хороодыг камержуулах ажлыг сургалтын хажуугаар хийж хэрэгжүүлэхийг зорьж байна. 19 хорооноос 1 хорооны нутаг дэвсгэрийг камержуулж өгөөч гэсэн санал тавьсан юм.

Монгол Солонгосын Мэдээлэл технологи, харилцаа хөгжлийн холбооны Ерөнхий захирал Хуан Ин Гюү манай сургалтын төвд ажилтнуудаа хамруулан сургаж байгаад баяртай байна. Компьютерийн үндсэн хэрэглээний ангийн 3 дахь элсэлтэд танай ажилтнууд идэвхтэй суралцаж байгаа. Камержуулалтын хувьд төслөө бичээд манайд хандвал мэргэжлийн байгууллагын зүгээс зөвлөмж туслалцаа үзүүлэх болно. Цаашид хамтарч ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.  



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%