Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Төрийн үйлчилгээг багт" аян үргэлжилж байна.

2015-07-01

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Иргэндээ ээлтэй төр” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг багт хүргэх зорилгоор АЗДТГ-ын хэлтсийн дарга нараар ахлуулсан 3 ажлын хэсэг өнөөдөр өглөө замдаа гарлаа. Аймгийн хэмжээнд нийт 150 багийн 88 нь хөдөөний баг бөгөөд төв суурин газраас алслагдсан тэдгээр багийн иргэд төрийн үйлчилгээ авахад зарим талаар хүндрэлтэй байдаг билээ. Тиймээс энэхүү “Төрийн үйлчилгээг багт” хөтөлбөрийг Аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Урлаг соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, нийгмийн даатгал, бүртгэл гээд 60 гаруй төрийн албан хаагчид малчны хотонд төрийн үйлчилгээг хүргэх бөгөөд “Иргэндээ ээлтэй аймаг” зорилтын хүрээнд аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагын бодлого зорилтыг сурталчилах, төрийн үйлчилгээг иргэнд ойртуулж, иргэний идэвхитэй оролцоог хангах, төр иргэний хамтын ажиллагааг сайжруулахад уг хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм. Төрийн үйлчилгээг иргэнд хүргэх тус ажлын хэсэг нь 3 чиглэлд 5000 гаран км зам туулж 42 цэгт малчны хотонд хүрч үйлчилнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%