Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Нөхөөсний ажилд нийт 20 сая төгрөг төсөвлөгдсөн.

2015-06-30

Авто зам:
      Авто замын сүлжээг хөгжүүлэх төрийн бодлоготой уялдуулан орон нутгийнхаа авто замын сүлжээг ойрын болон дунд хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.

       Аймгийн авто замын сүлжээ 287.39 км бөгөөд 73.79 км нь засмал зам ба засмал замын 58 км буюу 78.6 % нь хатуу хучилттай зам байна. Хатуу хучилттай замын 74.1% нь буюу 42.98 км авто зам нь Дархан сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байна.    
         Аймгийн орон нутгийн чанартай засмал замын чанар ашиглалтын байдлыг авч үзэхэд:

  1. 52.5%-нь буюу 38.8 км зам сайн
  2. 22.5%-нь буюу 16.6 км зам дунд
  3. 24.9%-нь буюу 18.39 км зам муу гэсэн үнэлгээтэй байна.

       Өнөөгийн байдлаар манай хатуу хучилттай замын дийлэнх хувь нь 
олон жил арчлалтын ажлыг орхигдуулснаас заадас, хагарал ихтэй болж замын суурь, хөрсөнд ус нэвчилт ихэссэн ачаалал, температураас үүсэх хүчдэл нь суурь хөрсөнд хэв гажилт үүсгэн нүх олноор үүсэх үндсэн нөхцөл шалтгаан болж байгаа бөгөөд нөхөөс засвар хийсэн ч эргээд л хийсэн нөхөөсийн ойролцоо дахиад л нүх, хагарал үүсдэг байна.
  •        Дархан сумын Өргөө багт 2014 онд гүйцэтгэсэн сайжруулсан шороон авто замыг асфальт бетон хучиллттай авто зам болгох ажлыг 98.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөөд аймгийн Худалдан авах ажиллагааны алба гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.
  •        Шинэ-Хуучин Дарханыг холбосон 8 км авто замын эхний үе шатны ажил 2.4 км авто замын ажлыг 2014 онд 1.3 тэрбум төгрөгөөр, 2015 онд 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2015 онд бүрэн хучиж ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
  •         Дархан сумын 1-р багт байрлах 180.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй авто замыг бетон хучилттай болгох ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар, Дархан хот доторхи асфальт бетон хучилттай авто замын нөхөөсний ажлын тоо хэмжээг гарган гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ХАААлбанд шилжүүлээд байна.
  •            Авто замын Нөхөөсний ажилд нийт 20 сая төгрөг төсөвлөгдсөн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%