Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Өнөөдөр автомашингүй өдөр.

2015-06-23

Жил бүрийн 6 сарын 23-ны өдрийг Хөвсгөл аймагт автомашингүй өдөр болгон тэмдэглэж ирсэн. Өнөөдөр Чингүнжавын талбайд аймгийн Биеийн тамир спортын газраас Автомашингүй өдрийг зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллага хамт олон оролцож идэвхитэй хөдөлгөөн эрүүл мэндийн төлөө нэгдлээ. Байгууллага бүр өөрийн тугийг өргөж, хамт олноороо жагсаж буй энэхүү өдөрлөгт нийт 200 шахам хүн оролцож байна. Ялангуяа суугаа ажил эрхэлдэг хүмүүст хуян хөөрөх, нурууны суулт үүсэх, хөдөлгөөний дутагдал, таргалалт зэрэг олон эмгэг, өөрчлөлтүүд, тэдгээрээс үүдэх өвчлөл их байдаг байна. Жилийн нэг өдрийг ч болов идэвхитэй хөдөлгөөн хийж, явган алхах замаар автомашинаас татгалзах нь та бидний эрүүл амьдрахад чухал нөлөөг үзүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%