Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөлбөмбөгийн лигийн тэмцээн өнөөдөр ялагчдаа тодрууллаа.

2015-06-21

Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбооноос аймагтаа анх удаа зохион байгууласан хөлбөмбөгийн лигийн тэмцээн 2 сар шахам хугацаанд үргэлжилж оролцсон 6 багийн хооронд гал гаргасан олон сайхан тоглолтууд явагдсаар өнөөдөр сүүлийн 2 тоглолт явагдаж ялагчдаа тодрууллаа. Эхний тоглолт 0321-р анги-Хилэнт Мөрөн багуудын хооронд явагдаж Хилэнт мөрөн багийн ялалтаар өндөрлөсөн байна. Ингэснээр Хилэнт Мөрөн баг энэ жилийн хөлбөмбөгийн лигийн тэмцээний аварга багаар тодорлоо. дараагийн тоглолт Хөвсгөл зам-Соёмбо багуудын хооронд явагдаж эхний хагаст Хөвсгөл зам 1 гоол оруулсан бөгөөд тэмцээний 2-р хагаст дахин нэг гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан ба тэмцээний үндсэн цаг дуусахад талбайн шүүгч дахин 5 минутын цаг өгсөн боловч өрсөлдөгч Соёмбо баг гоол оруулж чадсангүй. Ингээд 2:0 -ийн харьцаатайгаар Хөвсгөл зам баг тэмцээний 3-р байр буюу хүрэл медалийн болзол хангасан байна. Лигийн тэмцээний ялагчдын шагналыг аймгийн баяр наадмын үеэр Хөвсгөл аймгийн Урлаг, спортын наадмын шилдгүүдтэй хамтад нь  гардуулах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%