Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулахыг иргэд шийднэ.

2015-06-21

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн урьдчилсан жагсаалтыг иргэд олон нийтээр эрэмбэлүүлэх ажил 2015.06.19 нд явагдаж өнгөрлөө. Баг бүр сонгогдсон газруудад иргэдээс хөрөнгө оруулалтын ажлыг хэрхэн юунд зарцуулах талаар иргэд олон нийтээс саналыг нь авлаа. Иргэдийн сонголтын дагуу саналыг эрэмбэлэн сонгогдсон төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлуудад хөрөнгө оруулалт хийх замаар иргэдээсээ асуудаг, эрүүл зөв тогтолцоо руу алхам алхамаар шилжиж байна. Мөрөн сумын 6-р байгийн иргэд Хүүхэл гэр бүлийн хөгжлийн хэлтэст байрлах санал авах хэсэгт саналаа өгсөн бөгөөд энд ажиллаж буй ажилтнаас мэдээлэл авахад өнгөрсөн жилүүдийг бодвол иргэд саналаа өгөх нь эрс нэмэгдэж байгаа гэвч үүнд залуучуудын идэвхи оролцоо муу байгаа талаар ярьж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%