Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болж өнгөрлөө.

2015-06-21

ИТХ-ын ээлжит хуралдаан 2015.06.18-ны 10:00 цагт Шууд Ардчилал Иргэний оролцооны танхимд болж ирвэл зохих 9 тэргүүлэгчээс дарга Т.Болдбаатар, тэргүүлэгч М.Ганболд, М.Очирхуяг, П.Отгон-Очир, Д.Цэцэгээ, М.Пүрэвсүрэн, Б.Цэрэнбат нар оролцож дараах 10 асуудлаар шийдвэр гаргалаа.
Хуралдаанаар:

1.  Уриалга дэмжих тухай

2.  Журам шинэчлэн батлах тухай

3. Сумуудын эрүүл мэндийн байгууламжуудын усан хангамжийг сайжруулах хөтөлбөр батлах тухай

4. Ан агнуурын тоо хэмжээний дээд хязгаар батлах тухай

5. “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын баримт бичгийн биелэлт, үр дүнгийн тухай

6. “Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн” гүйцэтгэлийн  аудитын тайлан

7. “Хөвсгөл аймгийн 2014 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл” гүйцэтгэлийн  аудитын тайлан

8. "Орон нутгийн хөгжлийн сангийн 2014 оны зарцуулалтын байдал"

9. Хатгал тосгоныг сум болгох талаар иргэдээс авсан саналын тухай

10. Одон медалиар шагнуулах санал өргөн мэдүүлэх тухай

зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Дээрх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн тогтоол шийдвэрүүдийг Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал Фэйсбүүк хуудасны Photo хэсгийн Album дотор холбогдох хавсралт материалуудын хамт оруулах тул та бүхэн танилцах боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%