Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төлөөлөгч нар хүүхдүүдийн төлөөх аянд.

2015-06-17

Хөвсгөл аймаг "Хүүхдэд ээлтэй аймаг" болох зорилтын хүрээнд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс аялуулж буй Хүүхдэд ээлтэй аяны туг, цом, дэвтэр аялуулах аяны хүрээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар санаачлан өөрийн тойргын амьдралын боломж тааруу, хичээл сурлага, урлаг спортын амжилт гаргасан нэг хүүхдийг Хүүхдийн зусланд амраах санаачлагыг гаргасан билээ. Хүүхдийн "Уран дөш" зуслангийн 2-р ээлжээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Болдбаатар Ц.Буяннэмэх, М.Ганболд, С.Батсуурь, Д.Эрдэнэтуяа, Б.Мянганбаяр, Тогтохдэмбэрэл, Г.Энхболд, Зоригт, П.Отгон-Очир, Д.Цэцэгээ, М.Энхдалай, М.Очирхуяг, О.Баатар, Д.Пүрэвдорж, Д.Эрдэнэбаатар, Д.Батбаяр, Б.Эрдэнбаатар нар тус аяныг дэмжин өөрийн тойргын хүүхдүүдийг амрааж байна. Өчигдөр аймгийн ИТХ-ын ажлын албанаас зусланд амарч буй хүүхдүүдтэй уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонслоо. Хүүхдүүд анх удаа зусланд амарч буй бөгөөд олон найз нөхөдтэй болж байгалийн сайханд олон сонирхолтой хөтөлбөрт хамрагдан амарч буйдаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Урандөш зусланд өнөөдрийн байдлаар 111 хүүхэд амарч буй бөгөөд Монголын зуслангуудын холбооны гишүүн байгууллагын хувьд Найрамдал зуслангийн бүлгийн удирдагч багш бэлтгэх сургалтанд багш нараа хамруулан шинэ хөтөлбөр, төлөвлөгөөтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр тус зуслангийн амрагч хүүхдүүд Хөвсгөл далай руу аялалаар явах бөгөөд 50, 100-р өргөргийн огтлолцол цэг болон "Эртний зуун" жуулчны баазын үйл ажиллагаатай танилцаад Сүхбаатар хөлөг онгоцон дээр зургаа авхуулан үдийн хоолоо идэх бөгөөд хүүхэд хамгааллын зарчмыг баримтлан хүүхэд зорчиж буй цувааг цагдаагийн машин хамгаалан явах ажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%