Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Иргэний нийгмийн зөвлөлтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

2015-06-16

Аль ч улс орны нийгмийн хөгжил, сайн сайхны төлөөх үйлсэд иргэний нийгмийн байгууллага чухал үүрэг оролцоотой ажилладаг билээ. Манай аймгийн хувьд 100 гаруй иргэний нийгийн байгууллага байдаг бөгөөд тэдгээрийн дотор голлох үүрэгтэй, тогтмол үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага нийлж Иргэний нийгмийн зөвлөлийг байгуулан тэргүүнээр нь Г.Цээпил  ажиллаж байна. Өнөөдөр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэний нийгмийн зөвлөлтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил, төсөв санхүүгийн ил тод байдал, байгаль орчныг хамгаалах, нийгмийн сайн сайхны төлөөх зэрэг олон үйл ажиллагаан дээр тус зөвлөлтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Өнөөдөр ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цогтоо Иргэний нийгмийн зөвлөлийн тэргүүн Цээпил, нарийн бичгийн дарга Лхагваа, Дэлгэр мөрөн АА нийгэмлэгийн тэргүүн А.Доржсүрэн нар оролцлоо. Иргэний нийгмийн зөвлөлийн тэргүүн Цээпил хэлэхдээ: ИТХ -ын байгууллага иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж дэмжиж ирсэн, энэхүү дэмжлэгийн үр дүнд иргэд олон нийт иргэнийн нийгмийн байгуулалагаар дамжуулж төрийн үйл ажиллагааг хянах, мэдээлэл авах боломж бүрдэж буйд бид бүхэн баяртай байна гэлээ. Та бүхэнд хамтран ажиллах гэрээг хүргэж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%