Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбооноос санаачлан аймагтаа анх удаа хөлбөмбөгийн лигийн тэмцээнийг зохион байгуулж  байгаа билээ. Энэ жилийн лигийн тэмцээнд 6 багийн тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа билээ. 7 хоног бүрийн бямба, ням гарагуудад зохион байгуулагдаж буй тэмцээний 2-р тойргийн тоглолтууд амжилттай явагдсаар байна. Одоогийн байдлаар "Хилэнт Мөрөн" баг 20 оноотойгоор тэмцээнийг тэргүүлж буй бол "Нандин" баг 17 оноотой, "Хөвсгөл зам" баг 10 оноотой, "Соёмбо" баг 9 оноотой, "0321-р анги" 4 оноотой тус тус явж байна. Тэнцээний шилдэг довтлогчоор Хилэнт Мөрөн багийн Дагвадорж 21 гоол оруулсан амжилтаар тэргүүлж байна. Энэ 7 хоногийн Бямба гараг буюу 21 нд 11 цагаас 0321-р анги-Хилэнт Мөрөн, 12:50 -аас Хөвсгөл зам-Соёмбо багуудын тоглолтууд явагдана. 28-нд 11:00 цагаас Соёмбо-0321-р анги, 12:50 Нандин-Хөвсгөл Зам багуудын тогололт явагдсанаар лигийн тэмцээн өндөрлөнө. Уг тэмцээний үеэр шилдэг довтлогч, хамгаалагч, дасгалжуулагч, фото зурагчин шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм байна. 
Шагналын сан:
Тэргүүн байр                 - 1  1.500.000 төгрөг
Дэд байр                        -1   1.300.000 төгрөг
Гутгаар байр                   -1   1.000.000 төгрөг.
							
							
														
            
						
						 
													
						
						            
					