Аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгыг тавьж буй манай аймгийг зорин ирж буй жуулчдын ихэнхи нь Хөвсгөл нуур, Сүхбаатар хөлөг онгоцыг үзэхээр ирдэг билээ. Жил бүрийн зун намар дотоод гадаадын жуулчдыг аялуулдаг Сүхбаатар хөлөг маань өчигдөр буюу 2015.06.14-нд энэ жилийн анхны аялалаа хийлээ. Сүхбаатар хөлөг онгоцоор аялахтай холбоотой мэдээллийг 9811-3550 утсаар лавлах боломжтой юм байна.