Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Цахим хурал болж өнгөрлөө.

2015-06-11

Өнөөдөр Шууд ардчилал Иргэний оролцооны танхимд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан аймгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ. Хуралд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд, Боловсрол соёлын газрын дарга Баатар-Очир, Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Ган-Очир, Худалдан авах ажиллагааны газрын дарга Болд нар оролцож аймгийн ннийгэм эддийн засгийн өнөөгийн байдал, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил, түүний явц, үр дүнгийн талаар болон үйл ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээл зэрэг асуудлаар ярилцлаа. Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас Кувейтын сангийн хөрөнгө оруулалтаар Архангай аймагтай холбогдох босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүслээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, зөрчил гаргасан, хариуцлага алдсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцож ажиллахыг сануулнаас гадна бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын зарим асуудалд анхааран ажиллаж буй талаараа мэдээлэл өглөө. Тухайлбал Түнэл сумын хүн эмнэлэгийн барилгын санхүүжилтийг засгийн газрын нөөц хөрөнгө болон Эрүүл мэндийн сайдын багцаас тус бүр 200 сая төгрөгийг гаргуулах асуудлыг ерөнхийд нь шийдвэрлэсэн талаар мэдээлэл өглөө. Мөн орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд анхаарч чанар үр дүнг сайтар тооцож ажиллахыг санууллаа. УИХ-ын тамгын газраас өнгөрсөн онд бүх аймгийн ИТХ-д цахим хурал хийх тоног төхөөрөмжийг суурилуулж өгснөөр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэж дуу дүрсний өндөр нарийвчлалтайгаар цахим хурал хийх боломж бүрдсэн юм. Өнөөдрийн тус цахим хуралдааны мэдээлэл өдөр тутмын зарим сайт болон Парламентын сувгаар олон нийтэд хүрэх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%