Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Монголын хамгийн урд цэгээс хойт цэгийн хооронд ахмадууд явган аялал хийж байна.

2015-06-10

 Хүн эрүүл зөв амьдарч, урт наслахын нэг нууц бол идэвхитэй хөдөлгөөн, биеийн тамир спортоор хичээллэх явдал билээ. Энэхүү зарчмыг өөрийн амьдралын нэгэн хэсэг болгосон Монголын адал явдалт спорт аялалын холбооны Алдар толгой клубын 10 хуруу баг Монгол орны хамгийн урд цэг болох Өмнөговь аймгийн Номгон сум Орог гашууны бор толгойгоос хамгийн хойт цэг болох Хөвсгөл аймгийн Цагааннуур сум Монгол Шарын давааны  хооронд явган аялал хийж байна.  2015.04.27 -нд Улаанбаатар хотод Чингисийн талбайд нээлтээ хийсэн тус багийнхан 04.29-нд аялалаа эхэлжээ. Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг-Номгон сум-Орог гашууны бор толгойд 05.01-нд очсон тус багийнхан өнөөдөр Хөвсгөл аймагт ирлээ. Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар тус багийн гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Арван хуруу байгийн хамгийн залуу тамирчин 55 настай бол хамгийн ахмад тамирчин 69 настай бөгөөд одоог хүртэл эрүүл, эрч хүчтэй амьдарч буй нь  явган аялалын спортоор хичээллэж ирсэнтэй холбоотой гэж байлаа. Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар аялалын багийнханд аймаг орон нутгийн талаар товч мэдээлэл өгөн аян замынх нь сонин хачнаас сонсохын хамт аймгийн ИТХ-ын үйл ажиллагаатай товч танилцууллаа. Одоо аялалын багийнхан Мөрөн-Улаан-Уул-Цагааннуур-Монгол шарын даваа-Ренчинлхүмбэ-Мөрөн хот-Улаанбаатар гэсэн маршрутаар аялах бөгөөд 2015.07.01 нд Улаанбаатар хотод аялалаа өндөрлөх зорилго тавин аялж буй ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%