Яг одоо Шууд ардчилал -Иргэний оролцооны танхимд "Хөдөөгийн олон нийтийн ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйг сайжруулах нь" төсөл ба "Хөдөөгийн нийгэм, эдийн засгийг дэмжих" төслийн дугуй ширээний ярилцлага болж байна. Энэхүү дугуй ширээний ярилцлаганд Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Улаан Загалмайн хорооны тэргүүн Т.Болдбаатар, АЗДТГ-ыэ НХХ-ийн дарга Ж.Ганболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хөвсгөл аймаг дах төлөөлөгч Б.Зоя, Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Цэгмид, аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Пүрэвжав, Тариалан сумын ИТХ-ын дарга Ё. Батзориг тэргүүтэй хүмүүс оролцож төслийн талаар болон хэрэгжүүлэх арга зам, үр дүнгийн талаар санал солилцож байна.