Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аялал жуулчлал эрхлэгчдийн зөвлөгөөн Хатгал тосгонд зохион байгуулагдлаа.

2015-06-08

Зөвлөгөөнд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам, аймгийн ЗДТГ, БОАЖГ, Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Улаантайгын УТХГХЗ, Хөвсгөл нуур нуур,Эгийн голын сав газрын захиргаа, Аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо, жуулчны бааз, зочид буудал, гэр буудал, отог, хөтөч орчуулагч, завьчин, гар урлалынхан, төрийн байгууллагууд, ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 150 хүн оролцлоо. Энэ удаагийн зөвлөгөөн нь аялал жуулчлалын хөгжилд орон нутгийн иргэдийн оролцоог хангах, тэднийг дэмжих, нөөц бололцоог үр ашигтай болгох арга замыг хамтран, харилцан өгөөжтэйгээр тодорхойлох зорилгоор зохион байгуулагдснаараа онцлог юм. 

Мөн энэ үеэр аймгийн гар урлал эрхлэгчдийн үзэсгэлэн зохион байгуулагдаж 10 сумын 30 гаруй урлаачдын бүтээл тавигдснаас 1-р байранд Тариалан сумын Б.Цэрэндоржийн Иж бүрэн сийлбэртэй гэр, 2-р байранд Арбулаг сумын Ч.Буянтын модны ур үндэс ашиглан хийсэн ухмал сийлбэр, 3-р байранд Мөрөн сумын н.Ганхөлөгийн чимэглэлийн бүтээлүүд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Зөвлөгөөнөөр  хэлэлцүүлсэн илтгэл, оролцогчдоос гаргасан санал, дүгнэлтэнд  гарсан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд учирч буй бэрхшээл, сөрөг хүчин зүйлийг  арилгаснаар тус аймгийн  аялал  жуулчлалын хөгжлийн хурдац хөрөнгө оруулалт,  ажлын  байр, орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэж  цаашид  аймгийн  тэргүүлэх  салбар болж хөгжих бүрэн бололцоотой гэж үзээд төрийн эрх  барих, гүйцэтгэх засаглал, аялал жуулчлалын болон иргэний нийгмийн байгууллагуудад хандсан уриалга гаргаж,  “Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”, “Аймгийн аялал жуулчлалын маршрут” зэрэг  бодлогын баримт бичгүүдийг ойрын хугацаанд боловсруулж гаргах нь зүйтэй гэж үзлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%