Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Газар олголт, ашиглалтын үйл ажиллагаанд аудитын шалгалт хийгдэж байна.

2015-06-08

Өнөөдөр аймгийн Аудитын газраас Мөрөн сумын газар олголт, ашиглалтын талаар аудит хийгдэж буйтай холбоотойгоор холбогдох байгууллага хэлтсийн удирдлага, албан хаагчидтай хурал хийлээ. Хуралд аймгийн Аудитын газрын менежер Г.Эрдэнэчимэг, Тэгшжаргал, шинжээч Сандуйжав, Ууганбаяр, Бат-Эрдэнэ, АИТХ-ын Нутгийн удирдлага, хуулийн хэлтсийн дарга Б.Билэгт-Отгон, Аймгийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ганзориг, мэргэжилтэн Жавзанпагма, Эрдэнэдалай, АЗДТГ-ын мэргэжилтэн, аймгийн ерөнхий архитехтор Аззаяа, Мөрөн сумын Засаг даргын орлогч Батбаяр, газрын даамал Нямбаяр, Батцэцэг, Татварын хэлтсийн мэргэжилтэн нар оролцож газар зохион байгуулалт, олголт, дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг асуудлаар ярилцаж санал солилцлоо.
Хөвсгөл аймгийн Аудитын газраас Мөрөн сумын
2013, 2014 он, 2015 оны эхний хагас жилийн байдлаарх газар олголт, ашиглалтын үйл ажиллагааг шалган дүгнэлт, зөвлөмж боловсруулан Аймгийн ИТХ, аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах, үр дүнг олон нийтэд мэдээлэх зорилгоор 2015 оны 06 дугаар сарын 01-нээс, 2015 оны 07 дугаар сарын 10-ны хооронд аудит хийгдэж байна.

Аудитын зорилтыг хангахын тулд дараахь үндсэн асуудлаар аудитыг гүйцэтгэнэ.  Үүнд:

·   Газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олгож байна уу?

·   Газар эзэмшилт, ашиглалтын байдал үр дүнтэй байна уу?

·  Өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийн биелэлт болон Шилэн дасны тухай хуулийн хэрэгжилт үр дүнтэй байна уу?

Аудитад  аймгийн ИТХ, Засаг дарга, ГХБХБГ, Мөрөн сумын ИТХ, Засаг даргаас иргэн, ААН, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбогдон гарсан шийдвэр, түүний хэрэгжилтийн талаарх 2013 он, 2014 он, 2015 оны эхний хагас жилийн тайлан судалгаа, мэдээлэл болон бусад холбогдох баримтад тулгуурлан аудит хийх ажээ.

Хөвсгөл аймаг 10062882 га нутаг дэвсгэртэй, 31.0 мянган өрхтэй, 124.7 мянган хүнтэй. 2014 оны жилийн эцсийн байдлаар хот суурингийн 18,583.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 0.18 %-ийг, зам, шугам сүлжээний газар 7784.9 га буюу нийт нутаг дэвсгэрийн 0.08 хувийг эзэлж байна. Үүнээс шугам сүлжээний газар нь 4432,29 га байна.

2014 онд 15 суманд 20 удаа газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулж 58 нэгж талбарыг эзэмшүүлж 88686.83 сая төгрөгийг орон нутгийн орлогод төвлөрүүлсэн. Үүнээс Мөрөн суманд 5.56 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн байна.

Мөрөн сумын инженерийн шугам сүлжээтэй бүсийн гадна 2014 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 380 иргэнд газар олгохоор төлөвлөснөөс 1, 2, 11-р багт нийт 162 иргэнд 8.1 га газрыг олгосон байна.

2014 онд аймгийн хэмжээнд нийт 272250,0 мянган төгрөгийн газрын төлбөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 218266,7 мянган төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 80.17 хувийн биелэлттэй гарсан байна. Мөрөн сумын газрын төлбөрийн орлогын биелэлт 2013 онд  168.16 %-тай байсан бол 2014 онд 74.40 % болсон нь өмнөх оноос буурсан байна.

2014 онд аймгийн хэмжээнд нийт 47870 газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч байгаа нь өмнөх оноос 5230-аар өссөн байна. Үүнийг задалж үзвэл газар өмчлөгч 11584, эзэмшигч 35878, бусдын эзэмшил газрыг ашиглагч 408 байна. 

Аудитын төлөвлөлтийн явцад судалсан баримт материал, хийсэн урьдчилсан дүн шинжилгээ, харилцан ярилцлагад үндэслэн Мөрөн сумын “А” зэрэглэлийн газар олголт, ашиглалтын байдал-д хийх аудитын ерөнхий эрсдэлийг ДУНД гэж үнэлэв. 

Аудитыг гүйцэтгэхэд Төрийн хяналт шалгалтын стандарт, гүйцэтгэлийн аудитын арга зүйг ашиглан, Мөрөн сумын газар олголтын талаар холбогдох албан тушаалтнуудтай ярилцлага хийх, иргэдтэй нээлттэй хэлэлцүүлэг хийх, асуулга, лавлагаа авах, баримт материалд тулган баталгаажуулалт, дүн шинжилгээ хийх зэрэг арга зүйг ашиглахын зэрэгцээ аудитын хөтөлбөр, горимын дагуу нотлох зүйл цуглуулж, дүгнэлт, зөвлөмж боловсруулна.

      Аудитыг ААГ-ын дарга, Тэргүүлэх Аудитор Г.Оюунгэрэл удирдаж, үе шатны болон явцын хяналтыг Аудитын менежер Г.Эрдэнэчимэг хэрэгжүүлж, тус газрын ахлах аудитор Б.Тэгшдэлгэр, ахлах аудитор Л.Энх-Амгалан, аудитор Ж.Магсаржалам, шинжээч Б.Сандуйжав, А.Ууганбаяр, Э.Бат-Эрдэнэ нар гүйцэтгэнэ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%