Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мөрөн хотын "Урлаг спортын II бага наадам" болж өнгөрлөө.

2015-06-08

Мөрөн сумын ЗДТГ-аас "Залуучуудын хөгжлийг дэмжих жил", "Эрүүл Мөрөн хот" аяны хүрээнд, аймгийн "УРЛАГ СПОРТЫН II ИХ наадам"-ыг угтсан Мөрөн сумын 13 багуудын дундах "Урлаг спортын II бага наадам"-ыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Наадамд Мөрөн сумын 13 багийн 850 гаруй тамирчид, 60 гаруй урлагийн авьяастнууд оролцож хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа дайчлан шилдгүүдээ тодрууллаа.Наадмын ТЭРГҮҮН БАЙР, ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН эзэн багаар Мөрөн сумын Даваадулам багийн засаг даргатай НИСЭХ 1-р баг бусдыгаа хошуучлан манлайлж тэргүүлсэн бол, 2-р байранд Дэлгэрсүрэн багийн засаг даргатай УРАН ДӨШ 8-р баг, 3-р байранд Санлигренчин даргатай МАНДАЛ 6-р баг нар тус тус шалгарлаа. Мөн 13 багуудын хооронд урлагын 5 төрлөөр, 4 бүс болгон хувааж оролцсон байдал, идэвхи шинэ санаачлагыг нь харж тус бүрд нь байр эзлүүлэхэд 4-р бүс буюу 4,5,6-р хорооны уран сайханчид бусдыгаа хошуучлан тэргүүллээ. Гурван өдрийн турш амжилттай болж өндөрлөсөн наадамд оролцсон иргэд, баг тамирчдад баяр хүргэж урлаг спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%