Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хүний хөгжлийн сургалт үргэлжилсээр байна.

2015-06-05

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ажлын албанаас долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 16 цагаас тогтмол мэдээлэл, сургалтын цагтай болсон. Энэ цагт ажлын албаны ажилтан бүр ээлжээр мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулан бусаддаа түгээдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ 7 хоногийн Пүрэв гарагийн сургалтыг урилгаар Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хөвсгөл Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөрийн менежер Х.Баярсайхан "Таны ажилдаа шилдэг байхад шаардлагатай 5 зан чанар" сэдвээр сонирхолтой сургалт зохион байгууллаа. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж хэрхэн өөрийгөө хөгжүүлэн хамт олонтойгоо гар нийлэн амжилттай ажиллах талаарх сонирхолтой тус сургалт бидний цаашдын ажилд сайн үр нөлөөг авчрах нь дамжиггүй. Ирэх 7 хоногийн сургалтыг Төсөв санхүү, үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтсээс зохион байгуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%