Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх суманд шинэ үүлдрийн 
хонь үржүүлж байгаа.Тэгвэл уртавтар биетэй, ноолуур ихтэй, бүдүүвтэр 
ноостой, мах-өөх, ноосны чиглэлийн тус хонийг “Дархад үүлдрийн хонь” гэж
 нэрлэн, бие даасан үүлдрээр баталгаажууллаа.
 
Энэхүү “Дархад үүлдэр”-ийн хонины үржлийн ажлыг ахмад мал зүйч ХААИС-ийн
 хүндэт доктор Б.Чутнай, Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Доржсэмбэ, 
Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга 
Г.Баттулга нар удирдан зохион байгуулсан байна.
Эх сурвалж: www.olloo.mn
							
							
														
            
						
						 
													
						
						            
					
