Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Хаянхярваа нар аймгийн удирдлагуудтай цахим ярилцлага хийв

2015-06-04

    Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2015.06.04/ Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхимд” боллоо. Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн зохион байгуулдаг энэ удаагийн цахим-ярилцлагад Дархан-Уул аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Хаянхярваа болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцов.

     Хөтөлбөрийн дагуу цахим ярилцлагыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нээж, энэ удаагийн цахим ярилцлагад оролцож буй Улсын Их Хурлын гишүүдийг танилцуулсны дараа “Орон нутгийн санхүүжилтийн өнөөгийн байдал, цаг үеийн асуудал” сэдвийн хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат товч мэдээлэл хийв.



     Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат мэдээлэлдээ, "Дархан-уул аймагт төрийн үйл ажиллагаа бүхий л шатанд хэвийн явагдаж байна. Нэн тэргүүнд  хаврын тариалалт болон мал төллөлтийн ажлыг орон нутгийн хэмжээнд хийсэн бөгөөд хамгийн сүүлд Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон аймгийн ИТХ-ын 2008 оны тогтоолын дагуу орон нутгийн тахилгат хайрхан болох Дархан хайрханаа тахих ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

      Орон нутгийн санхүүжилтийн хувьд он гарснаас хойш Сангийн яам болон Улсын Их Хурлын гишүүдтэй хамтран ажиллаж тодорхой мэдээ, мэдээллээр хангагдснаар орон нутгийн санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй, үр ашигтай дараагийн санхүүжилтүүдийн хоорондын балансыг барьж ажиллаж байна. Анхаарал татаж буй асуудлын хувьд орон нутгийн төсвийн орлого өнөөдрийн байдлаар 600-700 орчим сая төгрөгөөр тасралттай байна. Энэ нь макро түвшинд авч үзвэл эдийн засгийн хямрал орон нутагт нүүрлэж байгааг харуулж байна.  2015 он гарснаас хойш Дархан-Уул аймаг өмнөх оны санхүүжилт болох 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч чадаагүй. Харин  өнгөрсөн тавдугаар сарын 29-нд 480 орчим сая төгрөгийн санхүүжилт орж ирснийг 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдэд тэгш хуваарилах зарчмаар олгож байгаа. Цаана нь 700 гаруй сая төгрөгийн өр авлага үлдсэн талаар Сангийн яаманд удаа дараа мэдэгдсэн. Энэхүү доголдлоос болж 2015 оны орон нутгийн хөгжлийн санд нэгдэх аж ахуйн нэгжүүд тендерт оролцож чадахгүй байгаагийн гол шалтгаан нь тус сан татвар болон нийгмийн даатгалд өр, авлагатай байгаа  учир энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх зайлшгүй шаардлагатай байна” гэв.

     Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, “Юуны өмнө орон нутагт зарцуулах санхүүжилтээ ямар төсөлд зарцуулах, ямар ямар ажлыг хийх боломжгүй байгаа талаар тодорхой  чиг өгөх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Мөн аливаа ажлыг урьдаас төлөвлөж ажиллахын зэрэгцээ  сахилга хариуцлагыг сайжруулахад  анхаарах хэрэгтэй" гэв. 

     Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ, парламент өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэх цаг болсон гэдгийг онцлоод,  Дархан-Уул аймгаас Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд болох Д.Хаянхярваа болон миний бие аймгийн удирдлага болон хамт олонтой нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд ямар нэгэн талцсан, намчирхсан зүйл гаргаагүй гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн өнгөрсөн жил Улаанбаатар-Дарханы зам ашиглалтад орох боломжгүй байхад Д.Хаянхярваа гишүүн бид хоёр санхүүжилтийг нь 10 дугаар сард шийдвэрлүүлж чадсан. Харин энэ ажлын явц, хэзээ дуусах болон юун дээр гацаж байгаа талаарх мэдээллийг та бүхэн бидэнд өгмөөр байна. Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс өнгөрсөн хугацаанд сайн ажилласан, ирэх 7 дугаар сараас эхлэн санхүүжилтээ шийдвэрлэх ажилдаа орно. Иймд бэлтгэл ажлаа сайн хангах хэрэгтэй гэлээ.

    Гишүүд тодорхой сэдвээр аймгийн удирдлагуудтай харилцан ярилцаж, сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт авснаар цахим ярилцлага өндөрлөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%