Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Цэргийн дүйцүүлэх албаны залуус 90 жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ажил хийлээ

2015-06-04

Цэргийн албыг 2013-2015 онд дүйцүүлэн хаах хэлбэрээр алба хааж байгаа залуучууд Аймгийн 90 жилийн ой угтаж долоо хоногийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил хийлээ. Ажлын гурван бүлэгт хуваагдаж Улаангом сумын хот тохижуулах, цэцэрлэгжүүлэлтийн газрын холбогдох мэргэжилтэнгүүдтэй хамтран ажилласан. Самбартай хөтлөөс зүүн тийш 40 гаруй га талбайд 100 гаруй машин хог ачиж, цэвэрлэн газар орныг нь холбогдох газарт хүлээлгэн өгсөн бол үдэлтийн самбартай хөтөл орчмын хогийг мөн цэвэрлэлээ. 
Мөн Онцгой байдлын урд тойргоос таван од хүртэлх 1200 метр замын шороо цэвэрлэж, 200 метр замын брожур суулгасан. Иргэний бүтгэлийн хэлтсээс хойшоо 60 айлын орон сууцны урьд үзүүр хүртэл зургаан метрийн өргөнтэй 750 м газарт ногоон байгууламжийн ажил хийлгэлээ. Дээрх ажлыг үр дүнтэй зөв зохион байгуулж, Цэргийн дүйцүүлэх албаны залуусыг дайчлан ажилласнаар найман сая орчим төгрөгийг хэмнэж чадсан байна. 
Ажилд идэвхи зүтгэл гарган сайн оролцсон нийт залуучууддаа баярлалаа. 

Бэлтгэсэн: ЗДТГ-ын Цэргийн штаб

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%