Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Увс аймагт есөн метр өндөр номон суварга сүндэрлэлээ

2015-06-04

“Шинэ тэмүүлэл” залуучуудын клубээс санаачлан Увс аймгийн түүхт 90 жилийн ойд зориулж Ерөнхий боловсролын 30 сургуулийн номын сангийн фондыг шинэ, шинэлэг номоор баяжуулах зорилготой цахим орчинд давалгаалуулсан “Book challenge” аян амжилттай явагдаж 37 мянга орчим ном сургуулиудын номын санд очиход бэлэн боллоо. 
Увсаас эхэлж, дэлхий даяар давалгаалсан тус аяны хаалтын арга хэмжээ Увс аймгийн Ю.Цэдэнбалын талбайд ёслол төгөлдөр боллоо. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 30 сургуулийн төлөөлөл багш сурагчид, номоо гардан авахаар Ю.Цэдэнбалын талбайд өглөө эртлэн цугласан. 
Номтой нөхөрлөж, ном уншдаг хүн хүнлэг ариун сэтгэлтэй, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байдаг гэдэг. Тэрчлэн эрдэм мэдлэгтэй, мэдээлэлтэй хүн эрхээ хамгаалж, үүргээ биелүүлэх өндөр ухамсартай байдаг. Ийм учраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Book challenge” аяны хаалтын арга хэмжээг зохион байгуулж, хүнлэг, эрдэм боловсролтой ирээдүйдээ оюуны хөрөнгө оруулалт хийж байна. 
Номын баярын үеэр 19 сумын 30 сургуулийн захирал, номын санч, сурагчдын төлөөлөл оролцсон бөгөөд дунд, ахлах сургууль тус бүр 1000 номын , бага сургуулиудад тус бүр 100 ширхэг ном хандивлах БАТЛАМЖ-ийг гардуулсан. 
Аливаа хүнд бэлэн талх биш талх барих аргыг нь заах нь чухал гэдэг. Тэрхүү талх барих олон арга номонд бий. Гурил будаа, хувцас хунархан тарааж, ядарсан хүмүүсийн амьдралаар шоу хийдэг эрээ цээргүй сурталчилгааг биш олон түмнийг гэрэлтэй гэгээтэй зүйлд уриалж, оюунлаг ирээдүйг бүтээхэд бодит хувь нэмэр оруулах санаачилга гаргасныг эцэг эхчүүд онцлон дүгнэж байлаа. Мөн “Шинэ тэмүүлэл” залуучуудын клубт баярлалаа хэмээх талархлын үгээ багш, сурагчид хэлж, дамжуулж байсан юм. 

Бэлтгэсэн: Ц.Энхбаяр ЗДТГ-ын НХХ-ийн мэргэжилтэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%