Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Шилдэг хүлэг-2015 бага гурван насны хурдан морины уралдаан боллоо.

2015-06-04

Хөвсгөл аймгийн Дэлтэй Цэнхэр МСУХолбооноос аймгийн Иргэдийн Төлөөлөгчидийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 22 ны өдрийн 02 тоот тогтооллоор батлагдсан “Шилдэг хүлэг-2015” бага гурван насны хурдан морины уралдааныг амжилттай зохион байгуулж явууллаа. Энэхүү уралдаан нь холбооны тэргүүн Ц.Даваасүрэнгийн санаачилгаар 2006 онд анх удаа хүүхдийн баярт зориулсан хурдан дааганы уралдаан нэртэйгээр анх зохион байгуулагдаж байсан билээ. Тэгвэл 2010 оноос аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн бүсийн уралдааны зэрэглэлтэй болж нийт гурван насны морь уралдаж байхаар хүрээгээ  тэлж тус аймгийн МСУХ-ны уламжлал болгон зохион байгуулдаг томоохон уралдаануудын нэг болоод байна. Энэ жилийн уралдааныг зохион байгуулах болон бай шагналын санг бүрдүүлэхэд Дэлтэй Цэнхэр МСУХ-ны тэргүүн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, нарийн бичгийн дарга, АИТХ-ын дарга Т.Болдбаатар, тэргүүлэгч С.Гүншир, Л.Ганбат, Н.Нацагдорж, Б.Галбадрах нар идэвхитэй оролцож ивээн тэтгэж ажиллаа. Мөн Могойн гол ХХК, Хөвсгөлд Дулаан ТӨҮГ-ын удирдлагууд дэмжин оролцсоныг тэмдэглэж нийт уяачид, хурдан морь сонирхогчидын өмнөөс талархал илэрхийлье. Ингээд уралдааны цувааг толилуулья

Хязаалан 64

1.    Тосонцэнгэл сумын 4-р багийн залуу уяач Туваансүрэнгийн Жанчивдоржийн балар хүрэн. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Мэндбаярын Хуягбаатарын унаган адуу бөгөөд 2014 оны Шилдэг хүлэг наадамд аман хүзүүнд хурдалж байсан бол энэ жил ийнхүү тод магнай торгон жолоо өргүүллээ.Уралдаанч Бямбабат.

2.    Улаанбаатар хотоос ирж уралдсан зохиолч Цагдаагийн Нүүдлийн хурдан хар үрээ аман хүзүүнд хурдалжээ.Уралдаанч Амарбаяр.

3.    Тариалан сумын уяач Батцогтын Суман буурал үрээ хурдалж наадамчин олноо баясгажээ.Суман буурал үрээ энэхүү наадамд дааган цагаасаа уралдаж нэг түрүүлж, хоёр дахь удаагаа айрагдаад байгаа хүлэг юм.Уралдаанч Т.Мөнх-Эрдэнэ.

4.    Мөрөн сумын харьяат ААУ Маналжавын хурдан алаг үрээ айргийн дөрөвт хурдалсан байна.Алаг үрээ МУМУ Д.Ононгийн унаган адуу.

Уралдаанч Батзориг

5.    Мөрөн сумын уяач Отгонбаатарын хүрэн үрээ айргийн тавд хурдалсан байна.Уралдаанч Лхагвадорж.

6.    Цэцэрлэг сумын уяач  Б.Ерөөнугын шарга үрээ

7.    Цагаан-Уул сумын уяач Д.Мөнх-Эрдэнийн “дөрвөн цагаан” үрээ. 2013 онд дааган насандаа 6-д хурдалж, “Ирээдүйн Түмэн Эх” уралдаанд айрагдаж байсан энэхүү хурдан хүлэг хурдалжээ.Уралдаанч  З.Нямсүрэн.

8.    Тариалан сумын уяач П.Бат-Эрдэнийн “Дөл хүрэн” Хүрэн үрээ шүдлэн насандаа энэхүү уралдаанд түрүүлж байсан бол энэ жил гарсан цагаасаа өнгөлөн уралдсаар хараахан айрагдаж чадалгүй айргийн арханаар хурдалжээ. Уралдаанч Мягмардорж.

9.    Галт сумын уяач Д.Пүрэвдоржийн халиун. Шүдлэн насандаа айрагдаж байсан халиун үрээ энэ жил 9-д хурдалжээ. Уралдаанч Н.Мөнхтөр.

10. Тариалан сумын уяач Г.Эрдэнэбаатарын хар. Уралдаанч С.Чингүүнжав.

Шүдлэн-46

1.    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Ц.Баттогтохын хүрэн халзан. Тариалан сумын ААУ Д.Бадрахын унаган адуу бөгөөд даагандаа энэхүү уралдаанд айргийн тавд хурдалж байсан энэ амжилтаа ахиулан тод магнай торгон жолоо өргүүлжээ. Уралдаанч Дөлгөөн.

2.    Галт сумын уяач Б.Мягмардоржийн хээр.Уралдаанч 12 настай Бумбаяр хүү.

3.    Тосонцэнгэл сумын залуу уяач Тосон Хурд МСУХ-ны нарийн бичгийн дарга Дашнямын Бат-Оргилын хүрэн үрээ. Уралдаанч 10 настай х.Мөнх-Оргил хүү унаж хурдлуулжээ.

4.    Тариалан сумын уяач Батцогтын “Дархан халзан” үрээ. Даагандаа энэхүү уламжлат уралдаанд айргийн гуравт хурдалж байсан бол энэ жил айргийн дөрөвт хурдалжээ. Уралдаанч 14 настай Мөнх-Эрдэнэ .

5.    Галт сумын уяач Н.Пүрэвдоржийн хүрэн.Уралдаанч 13 настай Амгаланбаатар унаж хурдлуулжээ.

6.    Мөрөн сумын уяач Д.Батбаярын хээр. Уралдаанч Батбилэгт

7.    Тосонцэнгэл сумын уяач Д.Гэндэнсүрэнгийн халтар. Уралдаанч Б.Мөнгөншагай унаж хурдлуулсан байна.

8.    Улаанбаатар Ц.Нүүдэлийн хүрэн. Уралдаанч Эрхэмбаатар

9.    Улаанбаатар хотын уяач Ц.Нүүдэлийн цавьдар. Уралдаанч Амарбаяр

10.  Мөрөн сумын уяач Ц.Чимидбавуугын “ Жавхлант шарга” Уралдаанч 10 настай Лхагвадорж.

Даага-46

1.    Галт сумын уяач Б.Нямринчингийн “Шувуун саарал” Саарал даага Завхан аймгийн Тэлмэн суманд болсон Завханы баруун бүсийн наадамд айрагдаж байсан бол аймгийн Шилдэг хүлэг уралдаанд тодмагнай торгон жолоо өргүүлжээ. Уралдаанч 13 настай Мягмарсүрэн хүү унаж хурдлуулжээ.

2.    Тариалан сумын уяач Г.Батцогтын  “Бүжин хүрэн” Уралдаанч 14 настай Т.Мөнх-Эрдэнэ.

3.    Мөрөн сумын уугуул уяач Т.Хүчитбаатарын цавьдар хүрэн.Уралдаанч 14 настай Отгондалай хүү унаж хурдлуулжээ.

4.    Цагаан-Уул сумын харьяат ААУ, аймгийн заан П.Батчулууны хүрэн халзан даага. Уралдаанч 11 настай Гал-Эрдэнэ хүү унаж айргийн дөрөвт хурдлуулжээ.  

5.    Галт сумын уяач Г.Чулуунбатын Хүрэн цоохор. Уралдаанч 14 настай М.Мөнхтөр хүү хурдлуулжээ.

6.    Тосонцэнгэл сумын залуу уяач Ц.Очирпүрэвийн Бөмбөг хээр. Уралдаанч хүү 10 настай Бямба-Очир.

7.    Рашаант сумын уяач Ц.Амарсанаагийн “Наран хонгор” . Уралдаанч хүү 13 настай Батзориг.

8.    Тариалан сумын уяач П.Бат-Эрдэнийн “Тэргүүн хул”. Уралдаанч хүү 13 настай Сүхбат.

9.    Төмөрбулаг сумын уяач Д.Хоролмаан хүрэн. Уралдаанч 14 настай Энхбаяр.

10. Тосонцэнгэл сумын уяач Х.Батбаатарын хонгор. Уралдаанч 10 настай Эрмүүн.

Жич. Тус уралдааныг зохион байгуулагчид, МСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар  “эрлийз адууг уралдуулахгүй” гэсэн шийдвэрийг гаргаад байсан тул хурдан дааганы уралдаанд түрүүлж айрагдсан 4 дааганы амжилтыг зохион байгуулах комиссын шийдвэр, наадамчин олны хүсэлтээр цуцалсан бол шүдлэн насанд түрүүлсэн саарал халзан үрээгээ ААУ С.Гүншир өөрийн хүсэлтээр амжилтаас нь татгалзлаа. Энэ нь ММСУХ-ны шийдвэрийг хүндэтгэсэн уяач хүний ёс зүйг эрхэмлэсэн явдал боллоо гэж нийт уяачид, морь сонирхогчид талархан хүлээн авч байсныг тэмдэглэе.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%