Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын ажлын албаны 05 дугаар сарын мэдээ

2015-06-04

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ АЖЛЫН МЭДЭЭ:

 

Нэг. Аймгийн ИТХ-ын ажлын алба

Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын туршлага солилцох уулзалт зөвлөгөөнийг Бүрэнтогтох суманд 2015.05.25-26 -ны өдрүүдэд 2 өдөр амжилттай зохион байгууллаа. "Нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас гарч буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх нь" нэртэй тус зөвлөгөөнд сумын ИТХ-н дарга, нарийн бичгийн дарга нар болон тэргүүлэгч, төлөөлөгч нарын төлөөлөл оролцож өөрийн суманд хийгддэг шинэлэг бүтээлч ажлаа тайлагнан, бусадтайгаа туршлага мэдээллээ солилцлоо.

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас Орон нутгийн төсөв санхүү, хөрөнгө оруулалт, өмч хөрөнгийн талаар болон ГХУСАЗЗ-ийн талаар сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулсан юм. Мөн сумдын ИТХ-ын байгууллагуудын тэргүүн туршлагуудыг багтаасан эмхэтгэлийг хэвлүүлэн тараасан нь НӨУЁБ-уудын үйл ажиллагаандаа ашиглах, санаа авахуйц гарын авлага болсон байна. Зөвлөгөөний үеэр Бүрэнтогтох сумын ЕБС-ийн авъяаслаг багш сурагчид өөрийн уран бүтээлийг тоглолтыг сонирхуулсан бөгөөд зөв менежмент, арга барилаар хүүхдийн авъяас чадварыг  хэрхэн хөгжүүлж болдогыг харуулсан сайхан тоглолт болжээ.

Тус арга хэмжээнд сумын ИТХ-ын төлөөлөгч нар болон сумын ЗДТГ-ын хамт олон идэвхи зүтгэл гарган өндөр хэмжээнд зохион байгууллаа. Өнгөрсөн онд Эрдэнэбулган санаачлага-2014 нэртэйгээр эхлэн зохион байгуулагдсан тус арга хэмжээ нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтдаа асуудлаа хэлэлцдэг, шийдэл хайдаг, хийх зүйлсээ төлөвлөдөг  бүтээлч, уламжлал болсон сайхан арга хэмжээ болжээ. Ирэх 2016 онд Ханх сум тус зөвлөгөөнийг өөрийн суманд зохион байгуулахаар болж зөвлөгөөнд оролцогчдоос нэгдсэн зөвлөмж гарган үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж эргээд хийсэн ажлаа тайлагнахаар болсноор тус арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.

Аймгийн ИТХ-ын ажлын албанд нийт 82 бичиг ирснээс хариутай 43. Үүнээс шийдвэрлэсэн  25, хяналтанд байгаа 18 албан бичиг байна. Ажлын албанд нийт 4 өргөдөл ирснээс 1 өргөдөл шийдэгдэж 3 өргөдөл хяналтанд байна.

Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс санаачлан "Хүүхдэд ээлтэй Хөвсгөл" туг, дэвтэр, цомыг төрийн байгууллагуудаар аялуулж байгаа бөгөөд аймгийн ИТХ-д хүлээна авч, 7 хоногт хийх ажлаа төлөвлөн хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллав.

Хоёр. Төсөв, санхүү, үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтэс

Хийсэн үйл ажиллагаа

Биелэлт

 

1

“Хөвсгөл Ус Чандмань”, “УСНААК” ОНӨҮГ-ыг нэгтгэх санал боловсруулах ажлыг зохион байгуулах

Аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/128 дугаар захирамжаар томилогдсон ажлыг хэсэг нийт 4-н удаа хуралдаж нэгтгэх асуудлыг боловсруулан Засаг даргын зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн боловч дэмжигдсэнгүй.

2

ОНХС-ийн болон бусад хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээнд хяналт тавих аймгийн ИТХ-ын дэргэдэх хяналтын хорооны үйл ажиллагааг зохион байгуулах

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор байгуулагдсан ОНХС-ийн болон бусад хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээнд хяналт тавих Тэргүүлэгч П.Отгон-Очир даргатай Хяналтын хороо 2 удаа хуралдаж хорооны ажиллах, удирдамж, ажлын төлөвлөгөөг батлан ажиллаж байна.

3

Сумдын ИТХ-ын дарга нарийн бичгийн дарга, төлөөлөгчдийн сургалт

Хууль тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх нь сэдэвт “Бүрэнтогтох санаачлага -2015” зөвлөгөөнд Орон нутгийн өмч хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх болон  төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд ИТХ-ын оролцоо, хяналт сэдвээр 68 хүнд сургалт зохион байгуулав

4

Өмч хөрөнгө худалдан, актлах шилжүүлэх

Энэ сард хөрөнгө худалдах шилжүүлэх санал ирүүлсэн 5 сумын 17 байгууллагаас ирүүлсэн 8 барилга, 13 тээврийн хэрэгсэл, 188 тавилга эд хогшил, тоног төхөөрөмжийг тогтоол шийдвэр гаргуулахаар бэлтгэн ажиллаж байна.

5

Тайлан шивэх, мэдээ гаргах

2014 оны санхүүгийн тайлан мэдээг онлайн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд 25  байгууллага гүйцэд шивсэн 68 байгууллага шивж эхэлсэн байна. Мөн эзэмшиж ашиглаж байгаа газрын  гэрчилгээ баталгаажуулах

6

“Хөвсгөл Дулаан” ХХК-ийн ТУЗ-ийн хурлын хуралдуулах

 

“Хөвсгөл Дулаан” ХХК-ийн ТУЗ-ийн хурлыг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдуулав.

Хурлаар:

-2014 оны санхүүгийн тайлангийн тухай

- Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний төсөл батлах тухай

- Хөрөнгө төвлөрүүлэх тухөй

- Хөрөнгө актлах, худапдах

- ТУЗ-ийн нарийн бичгийн дарга томилох тухай зэрэг 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

7

“Могойн гол” ХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг Улсын бүртгэлийн Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэх

“Могойн гол” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит 20 дугаар хурал 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыш баталсан.

 Холбогдох материалыг бүрдүүлж Улсын бүртгэлийн Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэв. Хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг эцсийн байдлаар бэлэн болгож Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж рүү хүргүүлэв.

8

Сумдын ИТХ-ын дарга нарийн бичгийн дарга, төлөөлөгчдийн сургалт

Хууль тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх нь сэдэвт “Бүрэнтогтох санаачлага -2015” зөвлөгөөнд Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд ИТХ-ын оролцоо, хяналт сэдвээр 68 хүнд сургалт зохион байгуулав

9

Өмч хөрөнгө худалдан ,актлах шилжүүлэх

Энэ сард хөрөнгө худалдах шилжүүлэх санал ирүүлсэн 5 сумын 17 байгууллагаас ирүүлсэн 8 барилга, 13 тээврийн хэрэгсэл, 188 тавилга эд хогшил, тоног төхөөрөмжийг тогтоол шийдвэр гаргуулахаар бэлтгэн ажиллаж байна.

10

Тайлан шивэх, мэдээ гаргах

2014 оны санхүүгийн тайлан мэдээг онлайн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд 25  байгууллага гүйцэд шивсэн 68 байгууллага шивж эхэлсэн байна. Мөн эзэмшиж ашиглаж байгаа газрын  гэрчилгээ баталгаажуулах

 

Гурав. Аймгийн ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

 ажлыг зохицуулах зөвлөл

 

Аймгийн ИТХ, ГХУСАЗЗөвлөлийн даргын баталсан удирдамж, хуваарийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд Мөрөн сумын ЕБС-ын ахлах ангийн сурагчдад амьдралын суурь ухаан, зөв хүн болж төлөвших, амжилттай суралцахуй, зорилгоо хэрхэн зөв тодорхойлох, мэргэжил сонголт зэрэг сэдвийн хүрээнд лекцийг зохион байгууллаа.

Бүрэнтогтох суманд Хүүхдэд ээлтэй “Архигүй орчинд амгалан тайван амьдарцгаая” сэдэвт 3 сарын аян амжилттай зохион байгуулагдлаа. Энэ аяны үйл ажиллагаанд хамтран ажиллаа. Мөн энэхүү аяныг санаачилан идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа иргэдийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс шагнаж урамшууллаа. 

Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны ГХУСАЗСЗ-ийн санаачилгаар тухайн сумтай хил залгаа сумдууд Мал хулгайлах гэмт хэрэг, байгаль хамгаалах журмын эсрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөөн зохион байгуулж, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү санаачилгыг аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөл тухайн бүр дэмжиж ажилласан. Мөн цаашид хамтран ажиллах гэрээний хугацаанд зохион байгуулагдах ажил бүрт дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа мэдэгдсэн байгаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдон гарсан хууль тогтоомж, дүрэм, журмуудын хэрэгжилтийг хангах, хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллах “Ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллуулж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%