Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болж өнгөрлөө.

2015-06-03

Өнөөдөр хуралдсан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурлаар дараах 21 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:

  “Хөвсгөл Эрчим Хүч”, "Хөвсгөл дулаан" ХХК-ийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт,  ТУЗ-ийн ажлын тайлангийн тухай ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцээд хангалттай гэж дүгнэв. Мөн "Хөвсгөл эрчим хүч" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлын төсвийг 30028000 төгрөг, "Хөвсгөл дулаан" ХХК-ийн ТУЗ-ын зардлын төсвийг 27919000 төгрөгөөр тус тус баталлаа.

Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мөрөн сумын төв дэх дулааны шугам сүлжээг шинэчилж, өргөтгөсөн тул хуучирч муудсан, насжилтын хугацаа дууссан, ашиглахгүй болсон, газар дор дарагдсан хуучин шугам сүлжээ, ашиглагдахгүй тоног төхөөрөмж, тавилга эд хогшил бусад хөрөнгө, бүртгэлээс хасагдаж буй  дулааны шугамын хуучин трубаг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлж  худалдах, актлах ажлыг зохион байгуулахыг аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтэст зөвшөөрч дээрх хөрөнгийг байгууллагынхаа данс бүртгэлээс хасах, хөрөнгө борлуулсны орлогыг журмын дагуу аймгийн орлогын данс болон холбогдох дансанд төвлөрүүлэх, зарцуулахыг Төсөв санхүү, үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтэс , “Хөвсгөл Дулаан” ХХК /Ч.Хуншагай/-д даалгасан байна.

Түүнчлэн "Хөвсгөл эрчим хүч" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд төрийг төлөөлж  оролцох гишүүдийг дараах бүрэлдэхүүнтэй томилсон байна. Үүнд:

            С.Цогтоо- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

            Х.Ган-Очир- Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
            Б.Болд– Аймгийн Худалдан авах албаны дарга

            Р.Машбат - Аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, хуулийн хэлтсийн ажилтан

            Д.Эрдэнэцогт- Аймгийн ИТХ-ын ын Төсөв, санхүү, үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтсийн ажилтан

            Д.Дамдиндорж – Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн

 2. “ Хөвсгөл Эрчим Хүч ” ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд

            С.Батбаяр- Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны тэргүүн

            Ч.Батсүх - “Мондэвш” ХХК-ийн захирал

            П.Отгон-Очир - Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч нарын хүмүүсийг томиллоо.

"Хөвсгөл Дулаан" ХХК-ийн ТУЗ-д төрийг төлөөлж оролцох гишүүдэд

            Б.Билэгт-Отгон - Аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, хуулийн хэлтсийн дарга

            Н.Болд-Эрдэнэ-Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргааны дарга

            Г.Гандэлгэр- Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга
            Ц.Бэхбаяр - Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүү, үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтсийн ажилтан

            Д.Лхагвасүрэн- аймгийн ИТХ-ын ажлын албаны Төсөв санхүү, үйдвэрлэл өмчийн харилцааны хэлтсийн дарга

            Н.Одбаатар- Аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, хуулийн  хэлтсийн ажилтан

2. “Хөвсгөл Дулаан” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд материалаа ирүүлж, шаардлага хангасан:

            Б.Баасанхүү- “Сүүн тахилт” Төрийн бус байгууллагын тэргүүн

            Д.Гэрэлчулуун - “ Мэдээлэл- Аудит” ХХК-ийн аудитор

            Г.Энхболд- Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарыг ажиллуулахаар баталлаа.

Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн эзэмшилд илүүдэлтэй байгаа, ашиглалтын хугацаа дууссан, засварлаж ашиглахад эдийн засгийн хувьд ашиггүй болсон тээврийн хэрэгсэл, дахин үнэлж худалдах хөрөнгийг тус тус баталж хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах, шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтэст зөвшөөрч хавсралтаар баталсан хөрөнгийг байгууллагынхаа данс бүртгэлээс хасах, бүртгэх, дуудлага худалдааны орлогыг журмын дагуу аймгийн Хөрөнгө борлуулсны орлогын данс болон холбогдох дансанд төвлөрүүлэх, зарцуулахыг Төсөв санхүү, үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтэс  , орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, захирал нарт үүрэг болголоо. 

              Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө олж авах, бүртгэх, худалдах, шилжүүлэх, актлах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.  Бүртгэлийн анхны үнэ нь 2.000.000 /хоёр сая төгрөг/-өөс доош өртөгтэй, элэгдлээрээ анхны үнээ бүрэн нөхсөн, цаашид сэргээн засварлаж, ашиглах боломжгүй үндсэн хөрөнгийг актлах, худалдах, шилжүүлэх асуудлыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэхээр болсон байна.

             Энэ 2015 оны 9 -р сард зохион байгуулагдах "Хөвсгөл Хөгжил-2" форум, аймгийн "Урлаг, спорт"-ын хоёрдугаар наадмыг бэлтгэж, зохион байгуулах хороог ИТХ-н тэргүүлэгчдийн хурлаас дараах бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Хорооны даргаар А.Эрдэнэбаатар - аймгийн Засаг дарга, М.Очирхуяг - Аймгийн Засаг даргын орлогч, Г.Төмөрбаатар - Аймгийн ЗДТГ-ын дарга, гишүүдэд: С.Цогтоо - Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Г.Сувд - Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Х.Ган-Очир Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Ж.Ганболд - Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Г.Гандэлгэр-  Хууль зүйн хэлтсийн дарга, Х.Цэнд-Аюуш - Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна.

            Аймгийн нийт хүн амын ундны усны аюулгүй байдлгыг сайжруулах, эрүүл аюулгүй усан хангамжийг бүрдүүлэх, иргэдийн усны талаарх мэдлэг хандлага, ойлголтыг дээшлүүлэх, эх үүсвэрээс хэрэглэгч хүртэл усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах зорилготой Хөвсгөл аймгийн усны аюулгүй байдлын 2015-2017 оны төлөвлөгөөг баталлаа.   

             Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 06 сарын 11 ний өдрийн 54-р тогтоолын дагуу аймаг, сумдын ГХУСАЗСЗ-өөс хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. 12 заалт бүхий тогтоолоос 90%-ийн хэрэгжилттэй 9, 50%-н хэрэгжилттэй 2, 30%-ийн хэрэгжилттэй 1 заалт байна.

         Үйлдвэржилт, ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэн хангалттай гэж дүгнэлээ.

            Шинээр батлагдсан "Амьтны тухай" хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан журмуудад агнуурын нөөцийг хамгаалах, зүй зохистой, тогтвортой ашиглалтыг дэмжих зорилгоор газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах буюу "агнуурын бүс нутаг" -ийг бий болгон улмаар тэдгээрийн хамгаалалтыг бэхжүүлэх, менежментийг нь сайжруулах эрх зүйн үндэс бүрдсэнтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг баталсан нь энэ төрлийн төлөвлөгөөг баталсан анхны аймаг болж байна.

            Эрүүл мэндийн байгууллагуудын ус ариун цэврийн  нөхцөлийг сайжруулах аймгийн хөтөлбөрийг өнөөдрийн хурлаар батлах байсан боловч асуудал оруулах хэлтэс агентлагын удирдлагууд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар оролцох боломжгүй болсон тул хойшлуулсан байна

Цагаан-Үүр сумын Ерөнхий боловсролын сургууль үүсэн байгуулагдсаны 80 жилийг ойг 07 дугаар сарын 21,22 -ны өдөр тэмдэглэж, ойг ёслол хүндэтгэлийн өндөр хэмжээнд зохион байгуулахыг ИТХ-ын дарга Н.Мягмарсүрэн, Засаг дарга Х.Ханддорж нарт үүрэг болголоо.
            Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар харилцан ажиллах, мэдээлэл солилцох журам, Уриалга дэмжих тухай асуудлуудыг оруулах байсан аймгийн ЗДТГ-ийн Хууль зүйн хэлтсийн дарга Х.Гандэлгэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тул дээрх 2 асуудлыг хойшлуулсан байна.

Мөн төрийн дээд одон медалиар 57 хүнийг шагнуулахаар ИТХ-ын тогтоол гаргалаа. Гавъяат багш-1, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонд -1, Алтан гадас одонгоор-26, Хөдөлмөрийн хүндэт медалиар 29 хүнийг шагнаж урамшуулахаар өргөн мэдүүллээ.

Түүнчлэн аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороо, түүний бүрэлдэхүүнийг баталж даргаар аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг, нарийн бичгийн даргаар Г.Төмөрбаатар, гишүүдээр хэлтэс агентлагын дарга нарыг томилсон байна.

ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж гарсан тогтоол, тэдгээрийн хавсралтыг аймгийн ИТХ-ын цахим хуудас болон Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гэсэн Facebook-  ийн цахим хуудсаар зочилж та бүхэн танилцах боломжтой.

                                                                ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА




 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%