Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ГХУСАЗЗ-ийн хурал болж өндөрлөлөө.

2015-05-29

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал болж өндөрлөлөө.  Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж шйидвэрлэсэн байна. Үүнд: Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн 2015 оны 1-р улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл, аймгийн хэмжээнд 2015 оны 1-р улиралд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээлэл, цаашид анхаарах асуудал, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015.04.01-ний өдрийн 18-р тогтоолын хэрэгжилтийн талаархи мэдээлэл,  Сумдад аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс ажлын хэсэг ажиллуулах тухай зэрэг асуудлуудыг болон цаг үеийн асуудлуудаар ярилцаж холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. Өнгөрсөн хугацаанд гудамж талбайд үйлдэгддэг дээрэмдэх, танхайрах болон байгаль хамгаалах журмын эсрэг хэргүүд буурсан мэдээтэй байна. Харин согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодох болон согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн байна.

1


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%