Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Хөвсгөл-2015" шатрын нээлттэй тэмцээн эхэллээ

2015-05-29

Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавъяат хуульч , хууль зүйн ухааны доктор, профессор, Ач хариад овогт Бираагийн Чимидийн нэрэмжит "Хөвсгөл-2015" шатрын нээлттэй тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Тэмцээнийг Чимид сангаас санаачлан аймгийн ЗДТГ, БТСГ, аймгийн шатрын холбоо хамтран зохион байгуулж байна. Өндөр зэрэглэлтэй тамирчдын оролцож буй тус тэмцэээн 2015.05-22-23 ны өдрүүдэд Амйгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс дээр явагдана. Тэмцээн цагийн хяналт талдаа 45 минут, 9 өргийн швейцарь системээр 2 өдрийн туршид явагдах бөгөөд нас хүйс хязгаарлахгүй мөн тодорхой ангиллуудаар байр эзэлж шагнал авах өргөн боломжтой. Тэмцээнийг нээлтэнд Чимид сангийн тэргүүн Ч.Батцогт, аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн шатрын холбооны тэргүүлэгч Б.Мягмарсүрэн, ОУХМ Хатанбаатар нар үг хэллээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр 1982 оны залуучуудын улсын аварга хөвсгөл аймгийн харъяат Н.Бэх-Очир ажиллаж байна.
Нийт 11 ангиллааар нэг, хоёр, гуравдугаар байр, тусгай байруудыг шалгаруулан шагнах тэмцээний нийт шагналын сан 3.730.000 төгрөг бөгөөд тус тэмцээнд Булган, Орхон, Улаанбаатар хот болон бусад аймгуудаас өндөр зэрэглэлийн олон тамирчид ирж оролцож буй нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%