Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөлийн урчуудын үзэслэн нээлтээ хийлээ.

2015-05-27

Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газар, зураач урчуудын эвлэл хамтран жил бүр зохион байгуулдаг зураач, урчуудын үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, Монголын Урчуудын эвлэлийн хорооны дарга, МУЭ-ийн шагналт зураач Б.Төмөрбаатар, МУЭХ-ны дэд дарга төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид, МУЭХ-ны тэргүүлэгч, төрийн соёрхолт, ардын зураач Д.Болд нарын хүндтэй хүмүүс хүрэлцэн ирж нээж үг хэллээ. Хөвсгөл аймгийн зураач, урчууд хамтран жил бүр уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж хэвшсэн бөгөөд энэ жилийн үзэсгэлэнд өөрсдийн уран бүтээлийг дэлгэн тавьсан байна. Аймгийн ИТХ-н дарга Т.Болдбаатар зохион байгуулж буй үзэслэнг нээж үг хэлснээс гадна Хөвсгөл аймгийн ИТХ-аас аймгийн хөгжил, бүтээн байгуулалт, нийгэм соёл, эдийн засгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэгийн шилдэгүүдэд гардуулдаг "Хөвсгөлийн Алдартан" медалиар манай аймгийн уугуул, Монголын дүрслэх урлагийг дэлхийд гайхуулсан олон бүтээлээрээ алдартай  Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул төрийн соёрхолт, ардын зураач Д.Болдод гардууллаа. "Мөн энэ үеэр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Тухайлбал Оны шилдэг уран бүтээлчээр аймгийн ХДТ-ын зураач Бямбаа, Чимэглэл урлагын шилдэг бүтээлийн шагналыг Х.Алтанхуяг, шилдэг график дизайны шагналыг Б.Төртогтох, Шилдэг Уран зураг төрөлд "Уяа морьд" бүтээлээрээ Г.Батзориг, Уран барималын төрөлд Б.Ганхөлөг "Монументаль урлаг" бүтээлээрээ тус тус шалгарч шагнал гардлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%