Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын туршлага солилцох зөвлөгөөн амжилттай боллоо.

2015-05-27

Энэ удаагийн Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын туршлага солилцох уулзалт зөвлөгөөн Бүрэнтогтох суманд 2015.05.25-26 -ны өдрүүдэд 2 өдөр амжилттай зохион байгуулагдлаа. "Нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас гарч буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх нь" нэртэй тус зөвлөгөөнд сумын ИТХ-н дарга, нарийн бичгийн дарга нар болон тэргүүлэгч, төлөөлөгч нарын төлөөлөл оролцож өөрийн суманд хийгддэг шинэлэг бүтээлч ажлаа тайлагнан, бусадтайгаа туршлага мэдээллээ солилцлоо. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас Орон нутгийн төсөв санхүү, хөрөнгө оруулалт, өмч хөрөнгийн талаар болон ГХУСАЗЗ-ийн талаар сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулсан юм. Мөн сумдын ИТХ-ын байгууллагуудын тэргүүн туршлагуудыг багтаасан эмхэтгэлийг хэвлүүлэн тараасан нь НӨУЁБ-уудын үйл ажиллагаандаа ашиглах, санаа авахуйц гарын авлага болсон байна. Зөвлөгөөний үеэр Бүрэнтогтох сумын ЕБС-ийн авъяаслаг багш сурагчид өөрийн уран бүтээлийг тоглолтыг сонирхуулсан бөгөөд зөв менежмент, арга барилаар хүүхдийн авъяас чадварыг  хэрхэн хөгжүүлж болдогыг харуулсан сайхан тоглолт болжээ. Тус арга хэмжээнд сумын ИТХ-ын төлөөлөгч нар болон сумын ЗДТГ-ын хамт олон идэвхи зүтгэл гарган өндөр хэмжээнд зохион байгууллаа. Өнгөрсөн онд Эрдэнэбулган санаачлага-2014 нэртэйгээр эхлэн зохион байгуулагдсан тус арга хэмжээ нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтдаа асуудлаа хэлэлцдэг, шийдэл хайдаг, хийх зүйлсээ төлөвлөдөг  бүтээлч, уламжлал болсон сайхан арга хэмжээ болжээ. Ирэх 2016 онд Ханх сум тус зөвлөгөөнийг өөрийн суманд зохион байгуулахаар болж зөвлөгөөнд оролцогчдоос нэгдсэн зөвлөмж гарган үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж эргээд хийсэн ажлаа тайлагнахаар болсноор тус арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%