Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​“ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2015-05-25

“Иргэний оролцооны тухай” хуулийн төслийн  уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулсан юм. 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрээр Иргэний оролцооны хэлтэс, Иргэний танхим байгуулагдаад  2 жил орчим хугацаанд Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд иргэдийн оролцох оролцоо, шинээр хийж хэрэгжүүлж, байгаа ажлын ахиц дэвшил нэлээн гарч байгаа.
 Өнөөдрийн энэхүү уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарах үр дүн маань Улаанбаатар хотын хэмжээнд тэр дундаа , Иргэний танхимуудаар дамжиж, иргэдэд эерэг сайн тал болж хүрээсэй гэж хүсч байна, гээд хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүслээ.

Дараа нь Чингэлтэй дүүргийн Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр Иргэдийн оролцоог хангах чиглэлээр зохион байгуулсан ажил, Иргэний танхимын үйл ажиллагааны талаар, товч танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.  
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж “Иргэний оролцооны тухай хууль”-ийн төслийг танилцуулж , оролцогчид асуулт асуун, саналаа хэлсэн.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Иргэний танхимуудын ажилтнууд оролцлоо.














ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%