Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Өнөөдрөөс эхлэн манай аймагт 10 хоногийн хугацаанд ажиллана. Тус ажлын хэсэг өнөөдөр цагдаагийн газрын саатуулах байр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хорих ангид ажиллаж хүний эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж буйд дүн шинжилгээ хийсэн байна. Мөн өнөөдөр төрийн байгуулалагын албан хаагчдад хүний эрхийн талаарх сургалт мэдээлэл хийж аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд болон АЗДТГ-ын албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд оролцлоо. Маргааш хууль хяналтын байгууллагын ажилтан албан хаагчдад мөн сургалт явуулах юм байна. Үлдсэн хоногуудад Хөвсгөл аймгийн захын алслагдсан сумуудад ажиллах юм байна.