Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ “ӨӨРЧЛӨЛТИЙН ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭЕ” ХӨДӨЛГӨӨН, “МИНИЙ ГЭРЭЭС МАНАЙ АЙМГИЙН ХӨГЖИЛ ЭХЭЛНЭ” АЯНЫ ТАНИЛЦУУЛГА, МЭДЭЭЛЭЛ ХИЙХ ИРГЭД ОЛОН НИЙТИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2015-05-21

Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох “ӨӨРЧЛӨЛТИЙН ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭЕ” хөдөлгөөн, “МИНИЙ ГЭРЭЭС МАНАЙ АЙМГИЙН ХӨГЖИЛ ЭХЭЛНЭ” аяны танилцуулга, мэдээлэл хийх иргэд олон нийтийн хэлэлцүүлэг уулзалт 2015 оны 05 сарын 20-ны өдөр “Ойрад” ХДТ-т боллоо. Хэлэлцүүлэгт

  1. Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох “Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе” танилцуулгыг Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд,
  2. Улаангомын хур хогны одоогийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улаангом сумын Байгаль орчны улсын байцаагч С.Буяндалай,
  3. Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний төлөвлөгөөг  Улаангом сумын орлогч дарга Б.Гомбосүрэн,
  4. Хогны менежментийг боловсронгуй болгох арга туршлага, хог боловсруулах үйлдвэрийн мэдээллийг, Элемент ХХК-ны захирал Баярсайхан
  5. “Миний гэрээс манай аймгийн хөгжил эхэлнэ” аяны зорилго, танилцуулгыг ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ,
  6. “Миний гэрээс манай аймгийн хөгжил эхэлнэ” болзолт уралдааны удирдамжийг Улаангом сумын ИТХ-ын дарга Жавхлантөгс нар тус тус хийж иргэдэд танилцууллаа.

Уулзалтад Улаангом сумын 9-н багаас нийт 150 гаруй ард иргэд хүрэлцэн ирж санал бодлоо солилцов. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар хогны хураамжаа сар бүр төлж Цэвэр цэмцгэр хоггүй орчныг бүрдүүлэхэд санал нэгдэж цаашид энэ арга хэмжээг орчин тойрондоо сурталчлахаар боллоо. Мөн хэлэлцүүлэгт ирсэн иргэдээс “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад иргэдийн хандлага ямар төвшинд байгааг тодорхойлох” , “Хүнсний захын эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл байдлын талаарх” гэсэн 2 судалгааг авлаа. Судалгааны дүнг удахгүй нэгтгэн танилцуулах болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%