Хүүхдэд ээлтэй Хөвсгөл туг, цом аялах аяны хүрээнд өчигдөр аймгийн ИТХ-ын ажлын албанаас төлөөлөгчдийнхөө хүүхдүүдийг хүлээн авлаа. Хүүхдүүдэд ИТХ гэж ямар байгууллага болох, хэрхэн шийдвэр гаргадаг, талаар болон ээж аавынх нь эрхэлдэг сонгуульт ажлын талаар товч ойлголт өгч байгууллагын үйл ажиллагаатай танилцууллаа. Энэ үеэр төлөөлөгчид болон тэдний хүүхдүүдийн дунд "Та тааж чадах уу?" хөгжөөнт тэмцээн зохион байгуулж төлөөлөгч М.Энхболд төлөөлөгч охины хамт хамгийн олон үг буюу 7 үг тааж бусдыгаа тэргүүллээ.