Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хүүхдийн төлөө аянд нэгдлээ.

2015-05-19

Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс санаачлан "Хүүхдэд ээлтэй Хөвсгөл" туг, дэвтэр, цомыг төрийн байгууллагуудаар аялуулж байгаа билээ. Хөвсгөл аймгийн Аудитын газар өнгөрсөн 7 хоногийн туршид дээрх тугийг хүлээж авсанаасаа хойшхи хийсэн ажлаа тайлагнаж дараагийн байгууллага болох аймгийн ИТХ-д хүлээлгэн өглөө. АИТХ энэ 7 хоногт хийх ажлаа төлөвлөн хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хөвсгөл аймаг хүүхдэд ээлтэй аймаг болох зорилтын хүрээнд нилээдгүй ажлыг хүүхдэд чиглүүлэн ажиллаж байгаагийн нэг нь энэхүү үйл ажиллагаа болж байна. Хөвсгөл аймгийн ИТХ-аас дээрх аянтай холбоотой хийж хэрэгжүүлсэн ажлаа Facebook хуудас болон хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан та бүхэнд тогтмол хүргэж  байх болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%