Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Гантиг цом яруу найргийн наадам боллоо.

2015-05-18

32 дахь удаагийн "Болор цом" яруу найргын наадамд түрүүлж эгшиглэнт Янжинлхамын эзнээр тодорч олноо Дархад хэмээн алдаршсан яруу найрагч Баттөрийн Мягмаржавт хүндэтгэл үзүүлэх, түүний Нүүнэ нэртэй номын нээлт болон Гантиг цом яруу найргийн наадам зохион байгуулагдлаа. Өмнө нь байсан Гантиг цом наадмыг сэргээж жил бүр уламжлал болгон зохион байгуулах үүднээс тус наадмыг АЗДТГ, МЗЭ-ийн салбар зөвлөл, ХГБХХ, ХДТ хамтран зохион байгууулж Дархад зон нийгэмлэг, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл ивээн тэтгэгчээр ажилласан байна. Хүүхэд болон насанд хүрэгчдийн төрлөөр зохион байгуулагдсан тус наадмын насанд хүрэгчдийн ангилалд яруу найрагч Ц.Гончиг түрүүллээ. Мөн саяхан залуу яруу найрагч Ш.Бадамрагчаа "Бяцхан гэрлүүд" нэртэй анхны номоо өлгийдөж авлаа. Номын өдөрлөгийг "Номтой хөвсгөл" клуб болон МЗЭ-ийн салбар зөвлөлөөс хамтран зохион байгуулсан байна. Та бүхэнд Яруу найрагч Б.Мягмаржавын Болор цом наадамд уншсан Тэнгэрийн татах хүч шүлгийг хүргэе.


ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ

Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор

Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм
Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр
Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ
Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг
Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон
Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар
Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсийм
Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг
Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм

Эх газрын татах хүчтэй булаалдан байж
Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм
Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан
Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм

Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж
Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь
Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол
Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?


Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн
Хүнү эцэгтэй Монголын үрс билээ, бид
Хөрст дэлхийн татах хүчинд
Хөлөө майга болтол татуулсан ч
Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан
Зоригт өвгөдийн үр сад билээ, бид


Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан
Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан
Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч
Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%