Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР, “МОНГОЛИА ГЛАДВИЛЛ УВС ПЕТРОЛИУМ” ХХК-ИЙН ХООРОНД БАЙГУУЛАХ ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН УВС-I ТАЛБАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2015-05-15

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР, “МОНГОЛИА ГЛАДВИЛЛ УВС ПЕТРОЛИУМ” ХХК-ИЙН ХООРОНД БАЙГУУЛАХ ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН УВС-I ТАЛБАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА 

Эрдэс баялаг эрчим хүчний сайдын/хуучнаар/ 2011 оны 175 дугаар тушаалаар газрын тосны хайгуулын “Увс-I” талбайд олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд уг талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах сонгон шалгаруулалтанд Хонгконгийн “Гладвилл”(Gladwill Co.Ltd) компани шалгарсан юм. 

“Увс-I” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах “Монголиа Гладвилл Увс Петролиум" ХХК-ийг Хонгонгийн“Гладвилл” компанийн 80 хувийн болон Монгол улсад бүртгэлтэй “Увс Бадрал” ХХК-ийн 20 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан. 

2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Газрын тосны тухай хууль болон Засгийн газраас баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварт нийцүүлэн газрын тосны хайгуулын “Увс -I” талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, “Монголиа Гладвилл Увс Петролеум” ХХК-ийн хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 162 дугаар тогтоолоор олгосны дагуу 2015 оны 5 дугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар хотноо энэхүү гэрээг байгуулах ёслолын ажиллагаа боллоо. 

Газрын тосны хайгуулын “Увс-I” талбай нь Увс аймгийн Сагил, Түргэн, Тариалан, Өмнөговь, Өлгий, Наранбулаг, Малчин, Завхан, Хяргас, Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Давст сумдуудын газар нутгийг хамарсан нийт 19724 кв. км талбайг хамарч байна. 


Хайгуулын ажлын төлөвлөгөө, хөрөнгө оруулалт 

“Монголиа Гладвилл Увс Петролеум” ХХК нь” Увс-I” талбайд газрын тосны хайгуулын ажлыг 8 жилийн хугацаанд явуулна. Хайгуулын хугацаанд гэрээт талбайд 1:100 000, 1:50 000 масштабтай геологийн зураг зохиож, нийт талбайн хэмжээнд хүндийн хүчний судалгаа, агаарын болон талбайн соронзон хайгуул, 160 тууш км 2 хэмжээст, 160 кв.км талбайд 3 хэмжээст чичирхийллийн судалгаа хийж, хайгуулын 453 цооног өрөмдөх төлөвлөгөө боловсруулж, хайгуулын ажилд 827 сая ам.долларыг зарцуулах бөгөөд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд 31 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн зэрэг нь нэлээн томоохон хөрөнгө оруулалттай ажил юм. 

эх сурвалж: www.pam.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%