Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Монголиа Гладвилл Увс Петролиум” компанийн “Увс-1” талбайд хэрэгжүүлэх төслийн танилцуулга

2015-05-15

1. Газрын тос гэж юу вэ? 
Газрын тос болон байгалийн хий нь газрын давхарга дунд хадгалагдан байрлаж байгаа бодис юм. Шинжлэх ухаанд газрын тосыг амьтан, ургамлын ялзмагийн задралаас үүссэн гэж тайлбарладаг. Олон жилийн өмнө устаж мөхсөн амьтан ургамлын үлдэгдэл зузааран хуримтлагдан аажмаар булагдаж, олон жилийн дараа тодорхой хэмжээний даралт, хэмийн дор өөрчлөгдөн хувирсаар өнөөдрийн хүн төрөлхтний нээж илрүүлээд байгаа газрын тос болон хувирдаг. Газрын тосыг түүхий тос ч гэж нэрлэдэг. Газрын тос нь наалдамхай чанартай, өтгөн бор, хааяадаа ногоондуу өнгөтэй ч тааралддаг шингэн зүйл билээ. Газрын тосыг голдуу шатахуун болон бензин болгохоос гадна олон тооны химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний, жишээлбэл уусгагч бодис, химийн бордоо, шавьж устгагч хор болон хуванцар зэргийн түүхий эд болгон ашигладаг. Өнөө үед олборлож гаргасан газрын тосны 88% -ийг түлш, бусад 12%-ийг химийн үйлдвэрийн түүхий эд болгон ашиглаж байна. 
2. Газрын тосны хайгуул гэж юу вэ? 
Газрын тосны хайгуулын үндсэн арга нь агаараас хүндийн хүчний болон соронзон хүчний мэдээллийг авч, 2 болон 3 хэмжээст чичирхийлийн мэдээллийг цуглуулах зэрэг хайгуулын аргаар газрын тос, байгалийн хийн хуримтлагдан оршиж байгаа байрлал, хадгалагдаж байгаа хэлбэр хэмжээг шалган танддаг. Хайгуулын уламжлалт арга нь хиймэлээр үүсгэсэн чичирхийллийн долгионыг ашиглан газрын гүнд байгаа чулуулгийн шинж чанарт судалгаа, дүгнэлт хийж газрын тос болон байгалийн хийг хайдаг. 
Харин газрын тосны хайгуулын шинэ технологи нь газрын давхаргад компьютерийн аргаар сканнер хийж газрын тос ба байгалийн хийг илрүүлдэг. 
3. Монголиа гладвилл увс петролиум компаний хайгуулын шинэ технологи Увс аймаг, Увс нуурын бүсийн байгаль орчныг хамгаалахад яагаад илүү үр дүнтэй вэ? 

Хэрвээ 2 ба 3 хэмжээст чичирхийллээр хайгуул хийвэл түүнтэй холбоотойгоор барилгажилтын ажил их хийгдэх болно. Их хэмжээний барилгажилт нь эмзэг хөрстэй хээр тал болон элсэрхэг газрыг эвдэх ба хожмоо хэвийн байдалд нь эргүүлэн оруулахад хүндрэл үүсдэг. Энэ уламжлалт аргыг зайлшгүй халах хэрэгтэй. Манай компани газрын чичирхийллэл үүсгэхгүйгээр хайгуул хийх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг судлан гаргасан. Одоогийн хэрэглэж байгаа агаарын соронзон болоод хүндийн хүч, геологи, байр зүйн зураглалыг ашиглан тусгай аргаар эмхэтгэн боловсруулснаар газрын давхрагад орших газрын тос, байгалийн хийг оновчтойгоор хайж болох ба энэ нь байгаль орчныг эвдэхгүй сайн талтай. 
Энэ технологийг “Хүндийн ба соронзон хүчний хэсэгчилсэн голограмм” гэж нэрлэдэг. Уг технологийг амжилттай хэрэгжүүлсэн олон жишээ бий. Энэхүү технологи нь хэдийгээр зардал ихтэй боловч уг төсөлд ашиглах шаардлагатай бөгөөд тухайн хайгуулын талбайгаас хээрийн мэдээлэл цуглуулах гэх мэт хайгуулын ажлын цар хүрээ, ажлын хэмжээг эрс багасгаснаар ажлын тоног төхөөрөмжийн улмаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлийг үлэмж хэмжээгээр бууруулж чадах юм. 
4. Монголиа гладвилл увс петролиум компаний хувьд ямар төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Увсын байгаль орчныг хамгаалахад ашигтай вэ? 
Энэхүү төслийн талбай Монгол Улсын баруун бүсэд оршдог, эргэн тойрон Хангайн нурууд болон Баруун Тагнийн нуруудаар хүрээлэгдсэн, дунд нь Увс нуур оршдог. Уулс болон нуурынхаа хооронд ихээхэн тэгш гадаргуу бүхий элсэн болоод хээр тал оршдог. Далайн түвшнээс дээш дунджаар 900 метр өргөгдсөн байдаг. Нийт 19720 кв/км талбайд хайгуул хийхээр гарын үсэг зурагдсан ба үүн дээр Увс, Хяргас нууруудын талбайн хэмжээг нэмбэл Увс аймгийн нийт газар нутгийн хагастай тэнцэнэ. 
Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд бид үе шаттай судалгаа хийсэн бөгөөд байгалийн төрхийг хэвээр хадгалах, хамгаалах, сайжруулахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хийсний дараа хайгуул, олборлолтын ажлын ерөнхий төлөвлөгөөг тодорхойлж, хэрэгжүүлэх бодолтой байна. 
Байгаль орчныг хамгаалах зарчим: 
Монгол Улсын энэхүү газар нутгийн түүх, физик газар зүй, одоогийн хэрэгжүүлж байгаа бодлого, уламжлал, ёс заншил, боловсрол, эдийн засгийн байдал, соёлын өв, хуулийн орчин, философи болон шашин, хэл, хоол хүнс, аж төрөх хэлбэр, ажиллах хүчин, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний түвшин, эдийн засаг, хүн амын байдал, орлогын түвшин, мал аж ахуй болон үйлдвэржилтийн түвшин, технологийн хөгжил, зам тээвэр, байгалийн баялаг, мэдээлэл харилцаа, орчны цаг агаар, бараа бүтээгдэхүүний үнийн түвшин, валют болон ханш, олон улсын аялал жуулчлалын маршрут, нисэх буудал болоод цахилгаан эрчим хүчний стандарт зэрэг олон тооны судалгаанд үндэслэн байгаль орчныг хамгаалах зарчмыг боловсруулаад байна. 
Төслийн дараа дараагийн шатанд шаардагдах хөрөнгийг шатлалтайгаар урьдчилан бэлтгэх: 
Энэхүү төсөл нь хайгуулын шатанд төдийгүй тос илрүүлсний дараа байгаль орчныг хамгаалахад болон олборлолтондихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардана. Иймд хангалттай хөрөнгө бэлтгэх ньтөлөвлөгөөний хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. 
Экологи, байгаль орчныг хамгаалах нэгдсэн бодлого, урьдчилан сэргийлэхтэй холбоотой үе шаттайгаар хэрэгжүүлэх ажил: 
Нутгийн экологийн орчин харьцангуй эмзэг. Тиймээс юуны өмнө байгаль хамгаалах төлөвлөгөөг урьдчилан сайтар хэрэгжүүлж, төслийн дараагийн шатны ажлын байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгах хэрэгтэй. Иймд экологи орчныг хамгаалах төлөвлөгөө болон арга хэмжээг урьдчилж зайлшгүй авах хэрэгтэй. 
Олборлолтын шинэ арга хэрэглэж, аль болох бага газрыг хамруулах, тос болоод хий нь шууд хоолойгоор дамжин тос хадгалах газар болон тос боловсруулах үйлдвэрт хүргэгдэж, тос ба хийг газрын гадаргад хүргэхгүй байж тэдгээрийг хөрс бохирдуулахаас сэргийлнэ. 
Дэд бүтцийн байгуулалтын тухайд орчин үеийн хот байгуулалтанд тавигдах шаардлагын дагуу төлөвлөлт хийж боловсрол, сургалт, амралтын газрыг хамарсан дэд бүтцийг зохимжтойгоор байршуулж Увс аймаг болоод Улаангом сумыг бүх талаар нь хөгжүүлэхэд нутгийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсан дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллана. 
Иргэдийн аюулгүй байдал, бэлчээрийн болон малын аюулгүй байдал, гадаргын болон газрын доорх усны аюулгүй байдал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг сайтар бодолцож төлөвлөсөн. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%